in

УтгагүйУтгагүй УхаантайУхаантай ХоосонХоосон

Гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэн олны танил эрхмүүд!

Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр хүний залуу нас гоо үзэсгэлэн зэрэгцэн улиран өнгөрч байдаг бичигдээгүй хуультай.

Гэвч цаг хугацаа явсан ч нас намбандаа гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэн олны танил эрхмүүд ч бас байна.

Э.Одгэрэл

Олны танил бүсгүйчүүд дундаас топ модель Э.Одгэрэлийг “мөнхийн залуу” хэмээн тодотгодог. Өдгөө 54 настай ч 20 настнуудтай зэрэгцэн тайзнаа гарч, фото моделиор ажилласаар байгаа түүний үеийнхэн хэдийнэ эмээ, өвөө болж эхнээсээ тэтгэвэртээ суусан.

И.Одончимэг

Тэдний нэг бол Х-Түц хамтлагийн жүжигчин, найруулагч, МУГЖ И.Одончимэг. Тэрээр өөрөөсөө 14 насаар дүү залууг амьдралын ханиараа сонгон, хэнз охиноо төрүүлж хамтран амьдарч буй.Өдгөө шинэ уран бүтээлдээ нөхөр, охидоо тоглуулж буй тэрээр өөрөө найруулагчаар нь ажилладаг.

О.Энхтуул

Залуу насандаа хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нүүр царай болж явсан тэрээр ид мандаж байхдаа Герман улсыг зорьсноор уран бүтээлээ завсардуулсан. Гэхдээ зуны амралтаараа ирэхдээ ганц нэг бүтээлд тоглож байлаа.

МУГЖ С.Өлзийхүү энэ жил 55 настай. Тэрээр монголын хошин урлагийн анхдагчдын нэг билээ. Түүний нөхөр найруулагч Хүсэлбаатар гэдгийг хүмүүс мэдэх байх. Тэднийх хоёр хүүхэдтэй. Том охин жүжигчин, мисс Х.Баярмаа гэр бүл зохиож амжаагүй яваа бол бага хүү Х.Сумъяадорж нь хэдийнэ гэр бүл зохиож, үзэсгэлэнт ээжийгээ эмээ болгосон.

С.Өлзийхүүгийн хувьд өдгөө иогоор хичээллэж, гоолиг биеэ урлах болсон.

У.Уранчимэг

Хэдхэн жилийн өмнө 45 насандаа дэлгэцийн өмнө нүцгэлж явсан МУГЖ У.Уранчимэг энэ жил 49 настай. Дээд дурьдсан жүжигчин бүсгүйчүүдээс хэдэн насаар дүү ч тэрээр нэг үеийн уран бүтээлчид. Байгалиас заяасан цэвэрхэн бор арьс, өндөр нуруу, гоолиг биеэрээ онцгойрдог тэрээр одоогоор эмээ болж амжаагүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Дoтуур бaйрны хooл хaдгaлaлт, хөгц мөөгөнцөр зaлуучуудын эрүүл мэндuйг хөнөөж бaйнa!

Реппер Roockie краштайгаа!