Эрүүл байхын тулд эрүүл сэтгэ, атаархал гэдэг зүйлийг бүр толгойноосоо аваад хая, стерссийн вирусыг бүү хөгжүүль өөрөө өөртөө эмч, сэтгэл зүйч бай, эрүүл хоолло, агаар салхинд гар байгалийг зүгээр л зүрхэнээсээ хайрла дээдэл шүт түүний гоё сайхныг бишир, эргэн тойрныхоо хэнийг ч байсан хайрла хүндэтгэ, хүлээн зөвшөөрч сур
Нийгэмд сайн сайхан зүйл хийж чадахгүй бол бусдыг хэзээ ч бүү басамжилж доромжилж дорд үзэж өс хорсолтой хандаарай. Яагаад гэвэл та бид бүгдээрээ хэдэн маргааштайгаа мэддэг билүү дээ, Жаргалд нуруутай зовлонд даацтай зүрхтэй байж сур
Бусдыг зүгээр байгаагаар нь хайрла. Тэр гаднаасаа муухай харагдах гол биш. Бид ээж ааваас мэндэлсний дараах нэг жил ээжийнхээ сүүг хөхдөг байхдаа бүгд булбарай цагаахан байдаг. Хүний нүүр царай гундах хувцас хунар бор тоорог байхад түмэн шалтгаан байдгийн тэрний цаана сэтгэл зүрх гэдэг зүйл байдаг
Нээг их мөнгө хөрөнгө хурааж хуримтлуулж өөрийгөө зовоож яадгийн энэ огтоосоо хэрэггүй өгөхдөө өгөөмөр бай тэгсэн гээд чиний кармаа хоосорсон болохоос зүрх чинь 2дахин дүүрсэн байдаг юм.
Бүтээлч бай үүн дээр хувиа хичээж довоо шарлуулах гэдэг зүйлийг зүгээр л мартах хэрэгтэй. Хувийн амбиц ихтэй өөрийгөө олоогүй хүмүүсийг байгаагаар нь хүлээн аваад хол бай. Өөрийгөө олоогүй бэлдээгүй байж өрөөлийг хэзээ ч бүү шүү. Бас мэдэхгүй зүйлээ хэнд бүү юуг ч зөвлө тэр бүхэн хүнийг алдаг. Өөрөөсөө гардаг сэтгэлийг өрөөлөөс бүү харж зовлонд уна тэр чинь шаал өөр хүн хүлээн зөвшөөр тэгээд ч хүлээлт үүсгэсэн харилцааг хэнтэй ч хэзээ ч бүү хий
Хүнтэй болон бусдын амжилттай өөрийгөө харьцуулж зовлонд унахынхаа оронд цагтай уралд түүнийг хайрла дээдэл. Хувьдаа гаргах цагаа бусдад өөдгүй хүмүүст бүү хулгайлуул. Найз нөхдөө таньж шилж сонгохдоо гол нь бус байгаагаар нь хэмжээндээ хүндэтгээд яв Харин хайрыг чинь даахгүй буруу ишилсэн сүх шиг хов хутгаж бусдыг хэл амаар хорлогсод эргэн тойронд чинь вирусаа тараавал зүгээр л инээгээд харсан зүг рүү нь хүссэнээр нь явуул. Хэнээс ч хамааралгүй амьдарч сур
Танд амжилт хүсье
GIPHY App Key not set. Please check settings