Монголын үндэсний дээлний уламжлал, хэв маягыг авч явдаг “улс” бол нийтийн дуучид.
Тэд загварыг нь өөрчилсөн ч, үндэсний уламжлалыг дээлэндээ шингээж тайз, дэлгэцнээ гарч тухайн жилийнхээ дээлний өнгө төрхийг тодорхойлдог гэхэд болно.
Дуучин Э.Төрмөнх, О.Гансувд
Нийтийн дууны ертөнцөд гэр бүлийн хос дуучин цөөнгүй бий. Тэдний нэг бол “Аархал” дууны Э.Төрмандах, “Миний ээж хөөрхөн” гэх мэт дууг дуулдаг Э.Гансувд хоёр билээ. Э.Төрмандахын эхнэр гэдгээр нь олон хүн мэднэ.
Хосууд анх СУИС-д суралцаж байхдаа танилцан оюутны дотуур байранд хамтын амьдралаа эхлүүлж байсан түүхтэй. Дуучин мэргэжилтэй О.Гансувд нэг хэсэг сайн эзэгтэйн үүргээ биелүүлэн завгүй байсан ч сүүлийн үед уран бүтээлдээ эргэн ороод байгаа билээ. Тэд хос дээлээр гангарах дуртай бөгөөд алтан шаргал саатай дээл ч тэдэнд бий
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг
Тэд ч мөн хар эмжээртэй хос шар дээлтэй. Дуучин Б.Болдын хувьд экс эхнэртэйгээ дуулдаг байхдаа ихэвчлэн, улаан, цагаан, хөх өнгийг голчлон сонгож дээл хувцас хийлгэн хэрэглэдэг байсан.
Дуучин Б.Нямзагд, Б.Хандмаа
Нийтийн дууны залуу үеийн төлөөлөл болсон дуучин Б.Нямзагд, Б.Хандмаа нарыг анх дуулж гарч ирэхэд “эхнэр, нөхөр” хэмээн андуурах хүн олон байсан.
Гэвч тэд амьдрал дээр тусдаа амьдралтай уран бүтээлчид. Тэдэнд “алдарт” хос алтан шаргал дээл хэд хэд бий.
Уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа
Монгол Улсын соёлын тэр¬гүүний ажилтан, дуу¬чин Д.Жавхаасайхан, Д.Үүрийн¬туяа нар дуучдаас төрсөн гэр бүл. Оюутны ширээнээс нэгнээ олсон тэд анхандаа тус тусын уран бүтээл хийдэг байсан ч, сүүлийн жилүүдэд хамтдаа тайзнаа гарах болсон. Хос дээлний загварыг тодорхойлохдоо тэд алтан шаргал өнгийг “өнгөрүүлсэнгүй”. Гоёмсог алтан шаргал дээл мөн тэдэнд буй. Тэд дундаасаа гурван хүүхэдтэй.
Дуучин Б.Оюунбат, Р.Бадралмаа
Нийтийн дууны урлагт хосоороо дуулж амжилтанд хүрсэн олон уран бүтээлч байдаг. Тэдгээр хүмүүсийн адил урлагийн тайзнаа уран бүтээлийн цагаан хадаг дэлгэн буй залуу уран бүтээлчид бол дуучин Оюунбат, Бадралмаа нар юм. Тэд ч мөн алтан шаргал хос дээлтэй.
GIPHY App Key not set. Please check settings