Одзаяа & Онон
3уны турш гэр бүлийн аялалын влогоороо үзэгчдийг байлдан дагуулж байсан хүмүүс бол “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Заяа, нийтийн дуучин П.Идэржавхлан нарын гэр бүл. Тэдний эхнэрүүд болох нэвтрүүлэгч Одзаяа, жүжигчин Онон нар үе зайгүй найзууд.
Жерри & О.Цэнгэл
Тэдний хувьд насны зөрүүтэй ч дотно найзууд. Нуруу туруу зүс царайгаараа ойролцоо тэд үй зайгү найзууд
Ганцэцэг & Ганчимэг
Тэдний хувьд насны зөрүү 10-аар хэмжигдэх хэдий ч, ажил амьдралын бүх зүйл дээр гар гараасаа хөтлөлцөн яваа ганц бие ээжүүд. Хоёр жилийн тэртээ “Халуун зүрх” уран сайхны кино хийж үзэгчдийн байлдан дагуулсан тэд өдгөө гоо сайхны салбарт хүч үзэж яваа.
С.Жавхлан & Ноён Бондгор
Гарсан ч, орсон ч эхнэр, нөхөр мэт хамт байдаг нийтийн дууны ханхүү С.Жавхлан, ноён Бондгор хоёрын нөхөрлөл олон жил үргэлжилж буй.
Ж.Алтанцэцэг & С.Наран
Хоёр дива “Найзууд” хэмээх дуу дуулж клипжүүлсэн нь нэлээн хүчээ авч байв. 2006 онд таван дива анх дуулж байсан санагдана, энэ дууг. Наран, Алтаа хоёр дахин дуулсан нь тэдний дотно нөхөрлөлийнх юм болов уу.
Б.Ангирмаа & Сараа
Аялгуут ертөнцөөр амьдралаа холбосон дотно найзууд болох МУГЖ Б.Сарантуяа, Б.Ангирмаа нар. Мөн л насны зөрүүтэй хэдий ч найзын нандин үерхэлээ он удаан жил хадгалж яваа тэд уран бүтээлээр илүүтэй холбогдсон гэдэг.
Загварлаг хатагтай нарын дотносол
Мөнхийн залуу тодотголтой топ модель Э.Одгэрэл хотын дарга Д.Сумъяабазарын гэргий, нэгэн цагт монголын миссын титэм хүртэж байсан Ч.Мичидмаа болон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгал нар үе зайгүй найзууд. Гоо төрх, нуруу туруу, зэрэг зиндаагаараа ижилдэг тэд хаана ч явсан олны харааг булаадаг бүсгүйчүүд.
Одончимэг&Дөлгөөн
GIPHY App Key not set. Please check settings