Гэргий хүн ааштай арчаатай, гэр нь цэмцгэр байж, амьдрал нь өөдөлдөг.
Эмэгтэй хүн гэрийн ажилд сайн, хоол унд амттай хийдэг, ааш зан дөлгөөн, явдал мөр нь ариун,
гэх мэт ийм тийм байх ёстой гэсэн дүрэм журам сонсож өссөн жирийн нэгэн эмэгтэйчүүдийн нэг байсан.
Байдгаараа онц сайн байж, айлын эхнэр болох жамтай гэсэн гэрийн хүмүүжил одоо болтол тархинд оршсоор…
Гэвч амьдрал өөрөө эмэгтэй хүн хэн байхыг заагаад өгсөн. Эмэгтэй хүн өөрийнхөө хүссэнээр, хувь хүн, мэдрэмжээрээ байх хэрэгтэй юм байна.
Хийх гэсэн зүйлээ хийдэг, хайрлах гэсэн хүнээ хайрладаг, хэнээс ч үл хамааралтай. Биеэ тоосон биш, биеэ даасан амьдралтай, сайн муу, сайхан муухайтайгаа аз жаргалтай байж чаддаг сэтгэл зүйн дархлаатай байх нь эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байлгадаг юм байна. Өнөөдөр хэн юу гэж чамайг шvvмжилж, хэн юу гэж хэлж байгааг үл тоож амьдрах хэрэгтэй.
Хэнтэй ч өөрийгөө бүү харьцуулж өөрийгөө бүү зовоогоорой. Бусдын хүсэлтийг гүйцэтгэх гэж эмэгтэй та энэ хорвоод ирээгүй билээ. Зүрхээ чагнаад мэдрэмжээ дага. Эцэст нь энэ амьдралаас авсан дурсамж, мэдрэмжтэйгээ хорвоогоос одно шүү дээ…
Эмэгтэй хүн ТА ӨӨРӨӨ ГАЙХАМ ЕРТӨНЦ
GIPHY App Key not set. Please check settings