Ардын дууны донж, хэв маягийг харуулсан, өвөрмөц уран бүтээлүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн, залуу уран бүтээлч Б.Батцэцэглэн.
Тэрээр өв соёлоо хадгалахад хувь нэмрээ оруулж үндэсний хувцасаа сайхан өмсөж зүүдэг бүсгүй.
Гэр бүлээрээ урлагийн мэргэжилтэй нэгэн гэсэн.
Ханийг нь Г.Наранбат гэдэг морин хуурч мэргэжилтэй. Тэд охин хүүтэй.
Батцэцэглэн бүсгүй чамгүй сайн оёдолчин гэдэг.
Тэрээр “Хувцасны салоноо үнэхээр ажиллуулж амжихгүй байна. Бэлэн бараа зардаг газар биш учраас захиалга авна, хүнтэйгээ ярилцаж загвараа гаргана гэхчлэнгээр цаг хугацаа их шаардана. Тэгэхээр урлагтаа зарцуулах цагаасаа зориулахаас өөр аргагүйд хүрдэг. Тийм болохоор салоны ажлаа азнаад уран бүтээлдээ анхаарч байгаа.
Яваандаа ажиллуулна. Ямар сайндаа манай хүн “Танай компани дампуурчихсан бил үү” гэхээр нь “Эрэлт нь байхад дампуурдаг компани байдаг л юм байна” гэж хошигнож байх вэ дээ.
Би ер нь номероо хүлээх зуураа зүү ороох ч юмуу гэртээ зав чөлөө гарвал толгойн гоёл хийж, өдөр тутамдаа өмсөх даашинз, дээлээ оёдог. Хүүхдүүдийнхээ цагаан сараар өмсөх дээлийг ч оёно. Хамгийн гол нь өөрөө хийхээр үнэ цэнтэй санагддаг” хэмээжээ.
GIPHY App Key not set. Please check settings