in

Монголоор дүүрэн л зовсон эмэгтэйчүүд…

Монголоор дүүрэн л зовсон эмэгтэйчүүд халамжгүй нөхөрүүд байх шиг санагдах юмаа.

Охидууд хүчээр юм уу өөрөө найраад залуутай үерчихдэггүй л байлтай.

Бодвол хайргүй хүндээ тийм анхааралгүй ханддаг бол уу гэж боддогоо.

Эсвэл Монгол улсын хэмжээнд эмэгтэй хүний тоо эрчүүдийнхээс илүү болхоор эмэгтэй хүн үнэ цэнэгүй байдаг юм бол уу?

Юу гэж бодож байна? Бас нэг зүйл нь халамжаар дутаачихаад мөнгө хөрөнгө харлаа гэж доромжлоно.

Бүх хүнд ачааг эмэгтэй үүрэх ёстой юм шиг хүүхэд гаргаж дээр нь ажил хийж нөхрөө тэжээх ёстой юм шиг, амьдрах чадваргүй байсан ч тийм хүнийг заавал сонгох ёстой юм шиг нийгмийн сэтгэхүй тэр чигтээ л ийм. Мөнгө хараагүй ээ эр хүний амьдрах чадвар, гэр бүлээ хэр авч явахыг шинжих эрх бүх амьдралаа хамт өнгрөөх эмэгтэй хүнд байхгүй гэж үү? Үерхэл бол сонголтын үе шат юм.

Найз залуудаа үнэнч бай гэх ойлголт нь эмэгтэй хүний бүх амьдралаа шийдэх сонголт хийх амь амьдрал үр хүүхдүүдийнхээ амьдралыг ч шийдэх эрхэд халдаж байгаа хэрэг, үерхэж байгаа үе бол сонголт хийх үе шат юм шүү заавал олдсонтойгоо, харилцаанд орсонтойгоо таарч тохирохгүй байхад нь гэрлэх ёстой биш, энэ сонголтоос л бүх амьдрал бүр цаашлаад амь нас чинь хүртэл хамаарч байгаа гэдгийг бод бод.

Охидуудад хандаж хэлэхэд…та нар гэрлээд амьдарвал өөрчлөгдөнө гэж бодоод эндүүрч байна.Анх танилцаж үерхээд:- Чи дааж байсан бол насаараа мөнгөө чи өөрөө зохицуулна, ихэнх шийдэх мөнгөтэй холбоотой асуудлаа өөрөө л даана- Анх танилцаад л хоол унд, идэх уухаа чи зохицуулсан бол гэрлэсний дараа ч ижил

Үерхэж байхдаа л зугаалах, болзох санаачлага чамд байсан бол гэрлээд яг ижил- Чамд сайн дураараа орлогоосоо өгч юу байгаагаа анхнаасаа л хуваалцаж чадахгүй хүн суугаад өөрчлөгдөнө хуваалцдаг болноо гэвэл шал худлаа шүү. Эр хүн чинь хуваалцаж өөрийн эмэгтэйгээ хамгаалж авч явах гэж хүчтэй төрдөг юм.

Цалин мөнгөгүйдээ бэлэг өгөхгүй байгаамаа, ажилтай болоод өгнөө миний хайр нтр агуу юм бодохоо боль оо. Цалинтай болсон ч, саятан байсан ч ижил. Тухайн нөхцөлд л сэтгээгүй бол мөнгөтэй болсон ч ижил. Бэлэг өгөх баярлуулах чинь зүрхнээс гардгийм. Мөнгөндөө чиг биш юм аа

Үерхэж байхдаа л өвдөх, ядрахад чинь анхаарахгүй бол гэрлэсэн ч ижил, халуурч байсан ч ер нь хүйтэн байхад яах гэж нимгэн хувцасласын гэхээс биш халуун хоол ид, хурдан эдгэр гээд асраад суухгүй л боловууЗаа эдгээр дээр ухантаж бодож ч амжаагүй байхад хүүхэд төрнө…(өөрийгөө үүнээс хамгаалж байх ёстой ч ихэнхдээ л сонголтоо хийж амжаагүй шахуу жирэмсэлчихдэг, эмчтэй ярьж үерхэл эхлээд л хамгаалж сурмаар)

Хүүхэд нь гарахаар өөр болноо гэж бодвол дээрх дээр нэмээд +хүүхэд асрах ажил л болохоос биш хамтдаа хийгээд жаргаагаад байх юм бол байхгүй. Тиймээс байна аа, аан гээд уун гэжий, хайрласан хүн өөр байдын, дээрхийн эсрэг үйлдлүүдийг хийнэ, чамтай ана мана үзэлцээд байхгүй бууж өгнө, дуугай байна, түрүүлж аргадна гээд нилээд хөөрхөн деталиудыг ажиглагдана… Үерхэл бол сонголтын үе, сонголтоо хийж сур, сонгож, больж, зогсоож, болохгүй таарахгүй бол орхиж сур.

Хорвоо дээр чамайг хайрлах эр, ойлгоод хайрлаад уярааж зөөллөөд аваад явчих олон хүн байдынмаа. Наад нэг юмыгаа л өөрчлөх гээд таталдаад суулгүй сонголтоо хий, цаашлаад өөр хүмүүстэй уулзаж харьцуул цаад эрчүүд чинь биднээс ухаантай байнга харьцуулалт хийж байгаа шүү! Чи тэгхэд үнэнч царайлж, салж хагацаж ядаад л. Шалтгаангүй уурлан, уйлахад чинь асуулгүй тэврэх хүн хэрэгтэй болохоос, юундаа уйлсын, дуугүй бай гэх эр хэрэггүйг бод бод. Том том юм ярьж биш өдөр тутмын ахуйн харилцаагаар амьдрал өрнөдөг. Тиймээс ахуйн харилцаагаа анхаар.

Зорилго нэг, мөрөөдөл нэг, хараа нэг гээд л хямраад суудаг шүү… Айн!Эцэстээ хайр чухал. Хайртай байхаар шийдсэн хүн л чухал шүү.Хонгорууд минь, Монгол эмэгтэй хүчтэй ачаалал их даадаг ч гэлээ эр нөхөр чиний дахин нэг хүүхэд бишээ. Эр хүн эмэгтэйг халамжлан эрхлүүлж эмэгтэйлэг ялдам чигээр нь хал үзүүлэхгүй, энхрий зөөлөн хэвээр нь хайрлах гэж эхнэр болгож авдагаас хамаг юмаа үүрүүлж ажил амьдралаа даатгаж “эршүүд хэрүүлч” болгож, өөрөө эхнэртээ хүргэн орох гэж гэрлэдэггүй юмаа.

Үүнийг ойлгуулах гэж хичээх биш, ойлгодог хүнтэй суух эрх бас хариуцлага бүсгүй чамд бий. Өөрийнхөө нөхрийг сонгож байна гэж бодож байвал чи бас хүүхдүүддээ аавыг нь сонгож байгаагаа бүү мартаа! ямар хүн сонгоно тэд тийм л орчинд хүн болно, цаашлаад эцэгтэй өсөх үү эцэггүй өсөх үү, эвдэрхий хүн болох уу эрүүл хүн болох уу гэдэг нь шийдэгддэг шүү.

Мэдэр зүрхээ сонсоод, сонго шил.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Дуучин Г.Эрдэнэтунгалаг: Бүсгүй хүн хань ижилтэй байж нуруу тэнэгэр, зоригтой болдог юм байна!

Жүжигчин Р.Анхням: Би зугтмаар байна!