in

Жүжигчин Р.Анхням: Би зугтмаар байна!

Энд хүмүүс хорт утаанд хордож үхэж байна.

Улаанбаатарт байдаггүй хүн бол наашаа зүглээд ч хэрэггүй.

Хүсэх газар огт биш. Харшил, хавдар гээд янз бүрийн өвчин тусч үхмээр байгаа бол энд ирээрэй.

Та нар хүүхдүүдээ эрдэм сургана гэж Улаанбаатар явуулаад араас нь эмчилгээний зардал төлдөг болно.

Зун гайгүй гэж битгий бодоорой. Бид чинь жаахан бороо ороход модон жорлонгууд маань халиад шээс баас нь гудамжаараа урсаад тэрүүгээрээ амьсгалж усанд шингэснийг нь ууж байдаг юм.

Энийг засч болохгүй юу гэж үү? Болно. Гэхдээ засч залруулахыг хүсдэггүй хүмүүс төр барьдаг юм. Тэд яагаад тэнд байгаа вэ гэвэл бид сонгосон юм.

Энэ байдал та бид толгой доторхоо засч таван төгрөгөөс саналаа өгч нам болон хуваагдаж хэрэлддэг цаг дуусах хүртэл хэзээ ч дуусахгүй. Тэр болтол бид эрүүл мэндээрээ мөхөж дуусна. Бид яагаад энд байгаад байгаа юм бэ гэвэл яах учраа олохгүй л байгаад байгаа юм. Тэрнээс биш аль эрт зугтчихсан байгаа. Зугтмаар байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Монголоор дүүрэн л зовсон эмэгтэйчүүд…

Бараг нэг удаа хэрэглэсэн нүүр гарын алчуураа угаахгүй бол сэжиг нь хүрээд байдаг гэсэн хүн ч харсан!