Монголчууд ер нь гэр орноо цэвэр цэмцгэр байх тал дээр аймар анхаардаг, ач холбогдол өгдөг юм шиг санагддаг.
Орон байрны групп дээр сав л хийвэл бие биеэ арчаагүй, ажилгүйгээр нь дуудсан айхтар ажилсаг, цэвэрч хүмүүс л байдаг.
Юм, цэвэрлэж цэгцэлж, эмх дараатай болохгүй л бол уур нь хүрээд байж сууж ядаад, гэр орныхондоо хүртэл бухимдаж цамнадаг л гэсэн.
Бараг нэг удаа хэрэглэсэн нүүр гарын алчуураа угаахгүй бол сэжиг нь хүрээд байдаг гэсэн хүн ч харсан.
Ийм олон цэвэрч хүмүүс нэг дор амьдардаг байж байрны орц, хогийн бункерууд нь яагаад гахай нохойн оромжноос заваан байдаг юм бол гэж би дандаа боддог оо?
Үнэхээр сайн цэвэрлэгчтэй биш л бол орон сууцны орц дороо заваартаад, хогондоо дарагдаад новшроод өмхийрч л байдаг. Албан газар болон үйлчилгээний газруудын бие засах газар ч бас үнэхээр аймшигтай болсон байхыг өчнөөн л харж явлаа.
Хотын гудамж энэ тэр одоо юу ч хэлэх вэ дээ? Мундаг арчаатай, цэвэрч, ажилсаг Монголчуудын нийтийн орон зай нь гэхдээ яагаад дандаа гамшгийн байдаг юм бооол? Өөрийнхөө гэрийг өнцөг булангүй цэвэрлэчихээд, үүдээр гарахад л хог новш үнэртсэн орцонд амьдрахдаа юу боддог вэ? Уг нь хогийн бункерийн хаалгаар багтахгүй байгаа хогоо гадаа гаргаад үүдэнд нь тавьдаг, эсвэл гэртээ хонуулаад өглөө ажилдаа явахдаа хаяж болно доо. Тэгэхэд л зүгээр бункерийн хажууд хогоо асгаад хаядаг “цэвэрчүүд”
GIPHY App Key not set. Please check settings