Сошиал сенсаац Осоржамаа өөрийнхөө хуудсаар ийнхүү өгүүлжээ.
“Би та нарт нэг мэдээлэл шууд болоод шударга хэлэхийг хүсч байна.
Энэ амьдрал юу тохиолдохыг хэн мэдлээ. Намайг та бүхэн бүгд шахуу мэдэж байгаа гэхдээ шууд гол яриандаа ороё.
Юу гэхээр миний хувьд гадна үзэмж болоод хувцаслалт алхаа гишгээ хүмүүст таалагдахгүй нэг бодлын ялгаврлан гадруухагдаж
зод..уулж нүд.үүлж хамраа ху.галуулж зарим хүмүүс гэрт дайрч орж ирж з..одож байсныг та бүхэн мэдэхийн хэрээр мэдэж байгаа байхаа.
Миний хувьд жирийн л нэг эцэг эхээ мэдэхгүй ганцаараа өдий хүртэл аль болох хүмүүсийн нүдэн дээр гунигтай арчаагүй байдлаа харуулчихгүй юмсан гэж бодож худлаа инээж өдийг хүрлээ.
Намайг та бүхэн лайв хийдгээр минь андахгүй бизээ. Лайв хийж хэдэн төгрөг олж та бүхэнд хараалган зүхүүлэн байдгийг та бүхэн мэдэж байгаа байхаа. Тэгээд л өдий зэрэгтээ явж байна даа. Ажил хийх гэхээр намайг тоож ажилд авахгүй эр эм нь мэдэгдэхгүй гэнэ зарим нь бүр алгадаад хөөгөөд гаргана. Ийм байдалтай хэдий болтол амьдрах вэ дээ гэж бодсоны эцэст та бүхнээсээ нэг зүйл асуух гэсэн юм.
Намайг ойлгодог ялгаврлан гадруурхадаггүй ямар ч хамаагүй гадаад улс мэдэх хүн болоод туслах хүн байна уу гэж гуйх гэсиймаа. Хэдий болтол доромжлуулж зодуулж хүмүүсийн гарын шүүс болж бас хэзээ хүний гарт ….. бол доо гэж бодсоор байгаад бүүр айдастай байнаа. Хэдий болтол хүмүүсийн доог тохуу болж хэдий болтол лайв амьдрахуу дээ гэж бодсоны эцэст би хаа нэгтээ гадаад руу явж амьдрах гэсиймаа.
Таны үр хүүхэд хамаатан садан таны өмөөрөх хүнгүй з..одуулж нүдүүлвэл та лавдаг зүгээр сууж чадахгүй байх гэж бодож байна. тэвчих ч үгүй байх. Тийм болохоор мэдээлэл өгөх юм уу туслах хүн байвал чатаар холбогдож туслаарай би энэ Монголд амьдрах үнэхээр айдастай байна хэзээ хэн нь намайг бас араас гэнэ ирээд цохиод аваах бол доо гэж айж байна. Би өөрийнхөө эрх чөлөөтэй хүссэн хувцсаа өмсөж хүссэнээрээ амьдармаар байна
О.Осоржамаа” гэжээ.
GIPHY App Key not set. Please check settings