in

Өнөрчимэг: Би цор ганц алтан ургийн хатан!

Өнөөдөр надруу бараг аймаг болгоноос утсаар ярьж байна. Баярлалаа Би нь дахиад шагналгүй үлдлээ!

Намайг Монгол улсын үе үеийн Ерөнхийлөгч нар шударга, өөрөөс нь илүү учраас л дардаг байсан юм!

Мөнхүү бибээр Энэ цаг үеийн цор ганцхан Алтан ураг-Түүхэн Хатан учраас намайг төрийн хар хайрцагны бодлого дор бүртгэсэн байдаг юм!

Энэ тухай би нууц дэлгэж тамаас халтирч болно оо!!! Түүнчлэн Эх орон Ард түмнийхээ төлөө тэмцэгч учраас Монгол улсын иргэнээ ч гэж авч үздэггүй юм!

Хамгийн гол нь ЕТГ-ын шагналын тасаг нь одон медалийг зарж, худалдаж, хятадад захиалж төсвийн мөнгө угаадаг хийгээд ард иргэдийнхээ нулимс, нус цэр, хараал зүхэлийн үзсэнийхээ эцэст нэг юм олгьё гэж шийдвэрлэдэг юм.

Шагналын комисст маш муу хүмүүс улиран 34 жил сууж байгаа бөгөөд тэд бүгдээрээ Чингисийн одон, Төрийн хошой соёрхолт, Гавьяат, Зууны манлай, 100 саяын эзэн, Ардын гээд ер нь бүх шагналыг өөрсдөдөө олгосон байдаг юм!!!

Сайхан иргэдээ ингэж гомдоодог юм!!! Өндөр настай тэргэнцэртэй, салгалаад дуугарч чадахгүй болсон үед нь шагналаа харамлан харамлан өгдөг шүү дээ! Гадаадад иргэншилтэй тэр бумтнууд нь сар бүрийнхээ 150000 төгрөгийг тоохгүй авахгүй үед нь тэдэнд олгохгүйгээр халаасалдаг хужаа гаралтай хэдэн арван пацаанууд шагналын тасагт даргаар томилогддог, маш амархан халагддаг юм!

Монгол Оюун Санааг устгах зорилготой халаа сэлгээгээ байнга ингэж хийдэг юм!!! Нэг мөсөн надад олгохгүй гэдгээ хэлчих л дээ? Худлаа дуудаж, хуурч, уйлуулж уурлуулж гэмт хэрэг хийж байх шаардлаггүй ш дээ! Шууд түлхүүүрээ гардан авахад бэлэн болсон шийдвэр нь гарсан байрыг гал гаргадаг өнөрмаад олгож байсан шигээ дахиад бузар зүйлс бүү хий л дээ! Аавын минь хэлмэгдэл одоо ч гэсэн ах эгч дүүсийн зүрхийг зүссэн хэвээрээ л байхад…

Надад ямар буруу байгаа юм бэ? Шагнал хэрэггүй гэдэг иргэд байдаг хэрнээ Төрийн дуу эгшиглээд бөөн баяр хөөртэй хүндэт харуулын өмнө гоёж буй хүмүүсээ та бүхэн юу гэж хэлмээр байна вэ? Тэдэндээ л энэ муу төмрөөр яах юм гэж хэл л дээ!!! Надад битгий тэгж хэл! Миний өмнө ямар ч бүтээлгүй, бүр залхуу, хорчин, Төрийн эсрэг чалчдаг муу хүмүүсдээ Төр Засаг нь нүдээ олохгүй шагналаа олгоод л байх юм… Би муухай биш харин миний шагналыг дарсан Ухнаагийн Хүрэлсүх муухай харагдаж байна! Арай л хэтэрхий юмаа…

яахав би муу ч сайн ч Төр Засаг байгаа юм боловуу гэж горьддог юм. Зууны манлай, гавьяат, төрийн соёрхолт, байр гээд бүгдийн л хүртэх гавьяат үйлстэн бол би мөнөөс мөн билээ!!! Чи vxээч тэгээд Адарсүрэн Чойном Нацагдорж нар шиг үнэлье хэмээе гэдэг ч юмуу…

надад шууд ингээд хэлчих л дээ! Би шагнал гуйсаан… үнэн! Ийм учраас гуйсан юм! Намайг гомдоосон төр засаг өөдлөхгүй! Би зүгээр нэг энгийн л хэрнээ эгэлгүй нандин хүн юм шүү дээ*** Энэ муухай ялгаварлан гадуурхалтаа зогсоогооч ээ!!! Ямар муухай юм бэ???

Миний өмнө шагнал хүртэж буй өнөөдрийн хүмүүс миний бүх салбарт манлайлсан бүхий л бүтээлийн өмнө юу ч хийж бүтээж чадаагүй шүү дээ! Бүтээлүүдийг минь шударгаар шүүж, жагсааж, харьцуулж үзээчээ? Ганц нэгхэн зөв хүн хавчуулж цаанаа олон мянгаар нь бөгс долоож, цүнх барьж, биеэ vнэлсэн бyзap хүмүүст шагналаа бүү олгооч ээ! Бибээр Оюуны дээд зэргийн хэлмэгдэлийг биеэрээ амcaж байна! Надад маш гyнигтай уйлмаар байна!

Надруу залгаж басхүү миний шагналыг олго гэж поост коммэнт бичсэн сая сая хүмүүс та нартаа маш их баярлалаа Маш олон зуун мянган хүмүүс надад магтаалаа бичсэнд гялайлаа Болохгүй юм бол энэ нийгэмд хүн шиг байхын тулд бүгдээрээ мөнгө цуглуулаад надаа тэр ганцхан гавьяатын худалдаад аваад өгчихгүй юу даа? Түмэн олон минь… миний гавьяатыг 23 жилийн өмнөөс гуйж нэхэж очиж байсан дотны бүх хүмүүс минь нac бapaaд дyycч байна!!! Хэлмэгдэл ёстой муухай зүйл юмаа!

Над шиг ийм даруухан, тэвчээртэй, өглөгч буянтай гавьяат цаашдаа ч нэг ч төрөхгүй л байх!!! Үнсүүлэх төргүй, тэврэх аав ээжгүй, угтах урамгүй яасан муухай нийгэм бэ?! одоо тэгээд бүгд л муулна?! Муулцгаа!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

О.Осоржамаа: Монголд амьдрахаасаа айж байна. Гадаад улс руу явахад минь туслаач!

Бясалгалч Ц. Саранцэцэг: Хүний нэр дээр үйлийн үр нь кодлогддог!