in

Өөрийн брэндээ үүсгэж хөдөлмөрийн үр шимээ хүртэж яваа бүсгүйчүүд!

Өөрийн брэндээ үүсгэж хөдөлмөрийн үр шимээ хүртэж яваа бүсгүйчүүд

Жүжигчин А.Ганчимэг

Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол “Аримун” продакшний жүжигчин А.Ганчимэг.

Өдгөө 32 настай тэрбээр кино урлахын хажуугаар гоо сайхны салон ажлуулж, мөн охиндоо зориулж шинэ брэнд үүсгэн байгуулсан.

Түүний шинэ брэндийн нүүрний макс нь өдгөө бүсгүйчүүдийг хуйлруулах болсон.

Дуучин Э.Чулуунчимэг

Нийтийн дууны ертөнцөд өөрийн байр сууриа хэдийнэ олсон дуучин бүсгүй бол Э.Чулуунчимэг. Өдгөө ганцаар охиноо өсгөж яваа тэрбээр өөрийн брэндийн гоо сайхны дэлгүүрээ үүсгэн байгуулж, солонгосын алдарт гоо сайхны брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэх болсон. Энэ утгаараа түүний халаас түнтийж буй нь ойлгомжтой.

Гуталын бизнесээрээ Гэрэлтмаа

Олны танил одуудыг бодвол тэр тэс ондоо. 23-хан насандаа гутлын дэлгүүр ажлуулж эхэлсэн тэрбээр өдгөө өөрийн брэндтэй болжээ. Тэрбээр анх Нарантуулаас комиссын 3 пүүзний прэсс аваад Өмнөговь руугаа очоод оёхыг нь оёж наахыг нь нааж тослохыг нь тосолж зарж бизнесээ эхлүүлж байсан гэдэг.

Н.Амраа

UBS телевизын хөтлөгч Н.Амраа өөрийнхээ нэрээр “Amara cashmere” брэндийг үүсгэн байгуулсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Дуучин П.Жимсээ: Хүн ер нь тэвчээртэй, гүргэр байх дэмий юм байна!

Мөчилж хөнөөгдсөн Хонгконгийн топ модел Эбби Чой гэж хэн байсан бэ?