Жишээ нь: Болзоонд явах, шалгалт өгөх зэрэг нь стресс үүсгэгчид бөгөөд таны гарын алга хөлөрч, зүрхний цохилт түргэсч байвал стрессэд хариу үзүүлж байгаа шинж тэмдгүүд юм. Тухайлбал, та зам хөндлөн гарах гээд том хотод зогсож байж гэж бодъё. Ногоон гэрэл асахад та зам руу хөл тавин урагш алхтал гэнэт нэгэн машин таныг чиглэн хурдтай давхин тулаад ирж гэж саная. Тэгвэл хоромхон зуур та арагш ухасхийн, аюултай замаас буцан гарна. Аюулын тэр агшинд болон дараа нь таны биед цуврал өөрчлөлтүүд гардаг. Бие тань тайван байдлаа алдаж, аминд тулж ирсэн аюултай тэмцэхэд бэлэн байдалд ордог. Хүний биеийн хяналтын хоёр үндсэн систем буюу мэдрэлийн систем, эндокриний систем нь таны биеийн хариу үйлдлийг удирддаг.
Мэдрэлийн системийн хариу үйлдлүүд.
Тархи нурууны нугас, мэдрэлүүд нь хүний мэдрэлийн системийн бүтэц хэсэг юм. Мэдрэлийн системийн зарим хэсгээ хүн өөрөө хянаж болдог. Жишээ нь: Шоколад идэхийн тулд гараа сунган авах Командыг та өгнө. Харин ходоодонд орсон шоколадын боловсруулалтыг
хянадаг хэсгийг хүн ухамсартай удирдах боломжгүй. Үүнийг бие даасан буюу а в т о н о м и т мэдрэлийн систем удирддаг. Энэ систем нь хоол боловсруулалтаас тадна, зүрхний цохилт, амьсгал, цусны даралт болон олон зуун. бусад үйлдлийг хянадаг. А в т о н о м и т мэдрэлийн систем нь дотроо хоёр хуваагдах ба п а р а с и м п а т и к хэсэг нь таныг тайван байх үед удирдаж, хоол боловсруулах, энерги нөөцлөх, өсөлтийг дэмжихэд тусалдаг. Харин с и м п а т и к мэдрэлийн хэсэг нь С е.ксийн болон бусад сэтгэл хөдлөлүүд, эсвэл хүчтэй өвдөлт, уур, айдас зэрэг гэнэтийн онцгой нөхцөлүүдэд идэвхждэг. Энэ мэдрэл нь хөлсний булчирхай, цусны судас, булчин гэх зэргээр бараг бүх эрхтэнд нөлөөлдөг. Учир нь таны биеийг онцгой нөхцөлд бэлтгэх зорилготой. Ерөнхийд нь хэлбэл, энэ мэдрэлийн хэсэг нь энерги нөөцлөхөө зогсоож,
харин энергийн бүх нөөцөө дайчлан тухайн онцгой нөхцөлд хариу үйлдлүүд хийх тушаалыг хүний биед өгдөг.
Э н д о к р и н (даа врууд үүсгэгч) системийн хариу үйлдлүүд.
Булчирхай, эдүүд, эсүүдийн энэ систем нь хүний цусны урсгал руу даа врууд болон химийн бусад бодисуудыг ялгаруулж, биеийн үйл явцуудыг хянахад тусалдаг. Цус руу орсон химийн бодисууд хүний биеийн дотуур эргэлдэхэд харьцангуй чөлөөтэй болдог.
Тогтвортой байдалд эргэн орох.
Стресс үүсгэж байгаа нөхцөл байдал дуусахад таны а в т о н о м и мэдрэлийн системийн пара сим патик хэсэг нь команд өгч, хариу үйлдлийг зогсоодог. Ингэснээр цусны даралт, зүрхний цохилт, дааврын түвшнүүд болон бусад чухал функцууд хэвийн-хязгаарт орж ирдэг. Пара сим патик мэдрэлийн систем таны биеийг тайвшруулж, хөлөрсөн, гарын алгыг хатааж, зүрхний хурдассан цохилтыг хэвийн болгож, амьсгалыг тайвшруулна. Хоол боловсруулалт, биеийн температур зэрэг функцууд аажмаар хэвийн болно. маргааш өглөө сэрэхэд таны бие сайн болж чадсан байна. Ийнхүү, хүний бие өөрийгөө ургуулж, засаж, энергийн нөөцүүдийг олж авч байдаг. Гэвч дараагийн хямрал ирэх үед таны бие бас л нэн даруй хариу үйлдэл хийхэд бэлэн болдог.
GIPHY App Key not set. Please check settings