in

Зөв явбал үнэнд хүрнэ зүрхээ чимээлвэл өөрийгөө олно Зорьсондоо зүтгэвэл зол ивээнэ Зовнилоо дарвал амгалан ирнэ!

Туулай жилийн эхэнд Тусыг ихэд хичээгээрэй Туулсан бүхнээрээ бахдаж

Тулсан бүхэндээ талархаарай Буруу зөвийг ихэд тунгааж Бузар булхайг ихэд цээрлэж

Бусдын сэтгэлийг хайрлан өргөж Буян номыг дээдлэн үйлдээрэй

Өөдрөг сэтгэлээр өөрийгөө чимээд Өнгө жавхаагаар сүрээ нэмээд

Өгөө аваагаа өөдтэйхэн тэнцүүлээд Өргөл ерөөлийг дорвитойхон өргөөрэй

Зөнгөр явбал зүгээ алдана Зөөлөн явбал жаргалд хүрнэ Зөрүүд явбал замаа алдана Зөв явбал үнэнд хүрнэ

Зүрхээ чимээлвэл өөрийгөө олно Зүтгэлээ өнгөлвөл амжилт олно Зөнгөө түшвэл заяагаа олно Зөвлөж хэлцвэл гарцыг олно Зоригоо хурцалвал зовлон айна Зорьсондоо зүтгэвэл зол ивээнэ Зорилгоо танивал арга олдоно Зовнилоо дарвал амгалан ирнээ

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хүний биед дотоод шүүрлийн 7 булчирхай бий. Нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжих, анагаах шидэт цэг!

Дуучин Түмэн-Өлзий: Гоё хайртай учирсан, ханьтай болж байгаа!