in

Гавъяат Ганцэцэг: Эрхэмбаяр Магтаал зэмлэл алинд нь ч ганхахгүй оршиж чаддаг уран бүтээлч!

МУГЖ Д.ГАнцэцэг “Мөрөөдлийн театрын үүсгэн байгуулагч СТА жүжигчин Г.Эрхэмбаяр. УДЭТ-т Парисын Дарь эхийн сүм жүжгийн Квазимодо,

Нууц амраг чинь болъё жүжгийн дурлалт залуу, Нүцгэн дурлал жүжгийн Блез гээд сонгодог болон Монгол жүжгийн гол дүрүүдийг чадварлаг бүтээсэн авьяаслаг жүжигчин.

Анх Эрхэмбаяртай УДЭТ-т танилцаж байжээ…

Хувь хүн нь их даруухан, дуугүй ч яг цаг нь тулсан шийдвэр гаргах мөчид түүний хэлсэн үг хамгийн зөв ончтой байдаг..

Энэ нь ч Мөрөөдлийн театрынхантай “Шөнө буусан аадар” жүжигт ажиллах явцад илт мэдрэгдэв. Олон олон зүйлийн талаар зөвлөлдөнө. Маргалдана. Үймнэ.

Тэр дунд чимээгүй суусаар л байна. Бүгдийг сонсч дуусаад бясалгаж байгаад хариултыг хэлнэ…

Зөв шийдвэр байна. Ер нь л Мөрөөдлийн театрын ноён нуруу гэлтэй. Нэг тийм “нууц ноёнтон” мэт оршдог. Яг уран бүтээлчид дундаа Уран сайхны удирдагч, зөвлөгч нь юм шиг ажиллана.

Бүгдийн дүр дээр санаа оноогоо хэлж, бусдынхаа дүрийг баяжуулахын төлөө үнэтэй зөвөлгөөг өгнө. Бусад нь ч дуртай хүлээн авч хэрэгжүүлнэ. Өдөр бүр тайзан дээр хамт тоглож буй мөртөө бусдыгаа хянаж, чиглүүлж, алдааг нь анзаарчихсан тоглолтын дараа заавал бяцхан зөвөлгөөг өгч зааж чиглүүлнэ.

Ерөөс тэр Мөрөөдлийн театрын “Уран сайхны удирдаач” юм байналээ. Тоглох бүрдээ шинэ мэдрэмж, шинэ зүйлийг дүр дээрээ чимэглэж урлана… Шинэ бүтээл, шинэ дүрд тэр ханашгүй улам зогсохгүй бүтээх “дон” туссан мэт ажилладаг уран бүтээлч юм байна…

Хамт 10 жил ажилласан мөртлөө огт мэдэж байгаагүй сайн сайхан эерэг чанарыг түүнээс 2 сарын хугацаанд олныг мэдэрсээн. Магтаал зэмлэл алинд нь ч ганхахгүй оршиж чаддаг уран бүтээлч.

Мөрөөдлийн театр энэ эрчээ алдахгүйгээр урагшлах тусам Монголын Театрын Урлагийн хөгжилд өөрийн гэсэн өнгөөр тод асах өвөрмөц ГЭРЭЛ юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Дуучин Түмэн-Өлзий: Гоё хайртай учирсан, ханьтай болж байгаа!

Ээжээ “Би тaныг aнx aaвтaй xaнилax гэж бaйxaд чинь Отгoнбaaтap ээж ээ” гэж дyyдaaд мөөмийг чинь…