in

ЗөвЗөв ДажгүйДажгүй

Чамдаа дөрвөн залуу нь хайргүй байхын аргагүй!

Эрх дураараа Жульеттаг бүтээсэн УДЭТ-ийн жүжигчин Г.Номуун “Дархан бэр” билээ.

Тэр бүр театрынхаа уран бүтээлээс өөр дүрд тоглоод байдаггүй Г.Номуун багаасаа театртай “нөхөрлөжээ”.

Учир нь түүний ээж УДЭТ-т хувцасны эрхлэгч хийдэг байсан тул багаасаа театрын уран бүтээлийг алагсахгүй үздэг байсан гэнэ.

Түүний мөрөөдлийн нэг хэсэг нь Жульетта байсан бөгөөд мөрөөдлөө ч биелүүлж чаджээ.

Тэрээр оюутан байхдаа нөхөртэйгөө танилцаж гэр бүл болсон гэнэ.

Г.Номуун “Оюутан байхаасаа л бие биеэ таньдаг байсан. Хань маань надаас хоёр ангиар дээд курс. Тухайн үед нэг сургуулийн оюутнууд, мэндийн зөрөөтэй л явдаг байлаа. Би оюутан байхдаа “ Босго тотго” киноны гол дүрд тоглосон юм.

Манай хүн бас тэр кинонд тоглож таарсан. Бид хоёр зураг авалтаар натурт явж ирснээс хойш арай илүү, дотно танилцсан” гэжээ.

Түүний хань цахим хуудаснаа “Чамаараа би шүлгэндээ мөрт нэмнэ
Чамаараа би дуундаа хөг нэмнэ
Чамаараа би хүсэлдээ өнгө нэмнэ
Чамаараа би хувь тавиландаа итгэл нэмнэ

Чамдаа 4 залуу нь хайргүй байхын аргагүй Монголынхоо бүх ээжүүд бүсгүйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Гавьяатуудын охид ээжүүдээ баярлуулжээ!

Э.Чулуунчимэг ээж, охин хоёроо баярлуулна!