Кино урлагт өөрийн байр сууриа хэдийнэ олсон жүжигчин, продюсер Б.Навчаа 10кг жин хасч ХL размераас М размерын хувцас өмсдөг болжээ.
Тэрбээр одоо дахин 3кг жин хасах юм байна.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа онцлоод, “Би NTV телевизийн вакцин шоунд ороод бүтэн шинжилгээнд хамрагдаж ходоодны шархтай элэг нойр булчирхай өөхлөлттэй гэдгээ мэдсэн.
Мэдэнгүүтээ огт согтууруулах ундаа газтай ус ундаа кофе хэрэглэхээ больсон.
3-10 наас хоолондоо анхаарч яг цагаар идэж яг цагаар ус уусан.
1ч хөдөлгөөн хийгээгүй.Учир нь булчингийн масс орж ирээгүй байхад хөдөлгөөн хийх хориотой юм байна лээ. Одоо бол булчингийн масс орж ирсэн хөдөлгөөн хийнэ.
Ходоодны шарх ор мөргүй арилсан.6 сард эход элэг нойр булчирхай 2оо харуулна.Эрүүлжээд ирэхэд жин аяндаа буудаг юм байна.Тэрнээс биш турах гэдэг зорилго тавьж юу ч хамаагүй хэрэглэж эрүүл мэндээ алдаж болохгүй юм байна гэдгийг яс махнаасаа ойлгосон” гэжээ.
GIPHY App Key not set. Please check settings