Олны дунд “Овжин охид” уран сайхны киноны 19 насандаа Сампилын дүрээр алдаршсан жүжигчин Ц.Ганзоригийн өнөр гэр бүлийг энэ удаад онцолж байна.
Тэрбээр 29 насандаа гэргийтэйгээ танилцан авч суун, таван хөөрхөн хүүхдийн аав болсон гэдэг.
“Аав болчихсон сахилгагүйтээд гүйгээд байх нь ч хаашаа юм. Ер нь амьдрал цаанаасаа л намба заадаг юм байнаа.
Үүнийг биеэрээ мэдэрч явна даа” хэмээн аав болсонынхоо дараах сэтгэлээ хуваалцаж байсан удаатай.
Тэгвэл өдгөө өнөр өтгөн сайхан айл болжээ.
Түүний ханийг Ш.Сүйхцагаан гэдэг өвөрмөц нэртэй сайхан бүсгүй бий. Сэтгүүлч мэргэжилтэй бүсгүйтэй ажил ярих гэж танилцaaд амьдралын ханиа болгожээ.
Тэрээр өнөөдөр 6 дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Тэр тухайгаа өөрийн цахим хуудаснаа “3 сарын анхны бороонд эмо аав. Догдлол” гэжээ.
Нийт уншигчдынхаа өмнөөс гэр бүлд нь халуун баярыг хүргэж аз жаргал сайхан бүхнийг хүсье.
GIPHY App Key not set. Please check settings