Дуучин Хумбагарын Батмэнд өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ:
Ээ, хүүхнүүд минь ээ! Насаараа нөхөргүй хэрнээ хэд хэдэн хүүхэд гаргачихсан ээжүүд өчнөөн л байдаг ш дээ.
Хүүхнүүд маань заавал нэг араатантай суух хэрэг юун! Тэгээд нялх жаахан хүүхэдтэй байж юугаа хийдэг байна аа…!
Монгол эрчүүд дундаас шилж байгаад нэг сайхан эр хүнтэй нууцаар нөхцөөд л багадаа нэг, дээд тал нь гурав дөрвөн хүүхэд гаргачихаад, үр хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч яагаад болохгүй гэж…
Угаасаа аль ч улсын эмэгтэй нь дийлэнх хувийг эзэлдэг. Мал хүртэл охин нь олон төрдөг байгалийн жамтай учир нөхөр хүрэлцэх эсэх нь эргэлзээтэй.
Нэгэнт л 30 гарчихсан бол олигтой нөхөр олдоно гэхэд бэрх болсон шүү дээ…!
Бутач хүүхэд гаргасан эхийг ад үзэгсэд ямар олон байна вэ?! Би бутач хүүхэд л дээ.. Миний муу ээж өрх толгойлсон ядарсан ганц бие эмэгтэй байсаан. Тэгээд миний ээжийн буруу юу? Эсвэл миний буруу юу?! Миний ээж тэглээ гээд хүнээс гуйлга гуйгаагүй. Эмэгтэй хүн ямар их тэсвэр хатуужилтай, ямархан хөдөлмөрч байж болох вэ гэдгийг харуулж чадсан ээж байлаа.
Угаасаа энэ дэлхий дээр эмэгтэй хүн болгон нөхөртэй байх боломжгүй. Учир нь эрээсээ эм нь олон байдаг. Мал хүртэл охин нь эрээсээ олон тоогоор төрдөг. Энэ бол хорвоо ертөнцийн жам. Энэ орчлон дээрх нөхөргүй хүүхнүүд ерөөсөө хүүхэд гаргаж болохгүй гэж үү?
30 гарчихсан эмэгтэй хүнд олигтой хань ижил олдохоосоо олдохгүй нь олон. Нэг бол баахан эхнэр сольсон эр ноогдоно. Эсвэл нэг тийм харын өвчтэй архичин араатан таарна. Тэгснээс гайгүй шиг залуугаас хүүхэд гаргаад үр хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч яагаад болохгүй гэж гэсэн утгатай юм биччихсэн юм л даа. Нөхөртэй хүүхнүүүд маань нөхөргүй хүүхнүүдэд нэг их дээрэнгүй маягтай ханддаг л даа. Түүнийг би бас мэднэ ээ…
GIPHY App Key not set. Please check settings