in

Хүүгийн төрсөн аав: Хүүгээ зодуулсаныг ээж нь 2 хоног нуусан нь үнэн. Хамгийн гол хүүгээ л ухаан ороосой, эрүүл болоосой гэж хүсэж байна!

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гуравхан настай жаахан хүү харамсалтайгаар ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, улмаар одоо хүртэл ухаан оролгүй эмнэлэгт байна.

Хүү 3 сарын 6ны өдөр зодуулсан боловч эмнэлэгт хүргэлгүй гэртээ 2 хоносон байсан. Энэ тухайд хүүгийн аав:

“Би уурхайд ажилладаг. Энэ талаар хадам ээжээс сонсоод шууд ирлээ.

Хүүг минь зодсоныг ээж нь хоёр хоног нуусан нь үнэн.

Ах нь зургаан настай. Өмнө нь хоёр хүүхдийг маань зоддог байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Хүүгийн минь бие муу байгаа учраас нарийн, ширийн зүйлийн талаар одоо яриад яах вэ.

Хүү маань ухаан ороогүй, аппараттай байна. Хамгийн гол хүүгээ л ухаан ороосой, эрүүл болоосой гэж хүсэж байна. Ах нь над дээр байгаа. Ээж нь тэр хүнтэй хамт хоригдчихсон байгаа” гэлээ.

“Өмнө нь хоёр хүүхдийг маань зоддог байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Хүүгийн минь бие муу байгаа учраас нарийн, ширийн зүйлийн талаар одоо яриад яах вэ. Хүү маань ухаан ороогүй, аппараттай байна. Хамгийн гол хүүгээ л ухаан ороосой, эрүүл болоосой гэж хүсэж байна.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

“Лайвчин” Д.Мөнх-Эрдэнийн гэргий дуучин Д.Отгонжаргалын төрсөн эгч!

Бүх хүүхнүүдийн атаархам амьдарлаас татгалзсан Гаажид: Ер нь эмэгтэй хүн эрхээ эдэлж, эрхээ хaмгaaлaхын тулд 2 зүйлийг л хийх ёстoй сaнaгдсaн!