in

Хэргийн мөрөөр: Б.Гантиг хэргээ хүлээснээр Б.Идэр-од нарын учиг тайлагдаж эхэлжээ!

Цагдаагийн байгууллагаас “Их Бит” ХХК-ийн “IHC” койны хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж байгаа билээ.

Б.Гантиг “Их Бит” ХХК-ийн 33.1, Б.Эрхэмбаяр 33.1, О.Мөнхжин 33.7 хувийн хувьцааг эзэмшдэг аж.

Одоогийн байдлаар О.Мөнхжин, Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг Эрүүгийн хуулийн 18.19-2.1, 18.19-2.2 дахь хэсэгт заасан

“Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байна.

“Их Бит” ХХК-ийн “IHC” койны хэрэгт өнгөрөгч 2022 оны тавдугаар сарын 22-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байдаг.

О.Мөнхжин хоёр тэрбумаар есөн өмгөөлөгч авчээ

О.Мөнхжин: Хоёрдугаар сарын 14-ний өдөр цагдан хоригдсон. Өчигдөр /2023.03.10/ прокурорын байгууллагаас түүнийг цагдан хорионы хугацааг дахин нэг сараар сунгах хүсэлтээ шүүхийн байгууллага руу илгээсэн. Энэ дагуух шүүх хурал ирэх долоо хоногт болж таарах нь.

Түүнийг хамаарал бүхий этгээдүүдийн нэрээр дотоодын биржүүд дээр нээсэн дансыг ашиглан зах зээлд нууцаар IHC койн нийлүүлж, түүнийг FTX бирж рүү гарган худалдан борлуулсан гэгдэж буй. О.Мөнхжингийн хувьд тухайлбал, өөрийн аав 846 сая ширхэг IHC койн, хадам ээж нь 540 сая ширхэг, эхнэр нь 446 сая ширхэг, хадам эгч нь 50 сая ширхэгийг тус тус оруулсан гэгдэж байна. Тэрбээр ХОЁР ТЭРБУМ гаруй төгрөгөөр ЕСӨН өмгөөлөгч аваад байгаа аж.

Б.Гантиг хэргээ хүлээжээ

Б.Гантиг: Түүнийг хоёрдугаар сарын 28-нд цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан. Энд шинээр онцлоход Б.Гантиг хэргээ хүлээсэн байна. Ингэснээр Б.Идэр-Од нарын бусад найзуудынх нь учиг тайлагдаж эхэлсэн байна.

Б.Идэр-Одыг ЭЦА-наас зарлан дуудсан ч, ирээгүй байна

Б.Идэр-Од: Өнгөрөгч оны гуравдугаар сарын 30-нд Автрали улс руу гарсан. Хил гарахаасаа өмнө найзуудтайгаа хамтран эзэмшдэг хувьцаагаа өнгөрөгч оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хувьцаагаа шилжүүлсэн байна. Түүнийг ЭЦА-ны Эдийн засагтай тэмцэх газраас шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагааны хүрээнд зарлан дуудсан ч ирээгүй байгаа аж.

Хамгийн ноцтой нь, тэрбээр “CallPro” ХХК-ийн ажилтан н.Баттулга болон Австрали гаралтай Gonzales гэх хоёр найзынхаа дансаар дамжуулан IHC койнд илүү нийлүүлэлт хийж, мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Ингэхдээ нэг тэрбум төгрөгийн нийлүүлэлт хийж 2-6 тэрбум төгрөг болгосон байж болзошгүй гэгдэж байна. Өдгөө тэд Тайландын Пукет арал дээр хамт амьдарч байгаа аж.

Нөгөө гурваасаа хамгийн хүнд нөхцөл байдалтай нь

Б.Эрхэмбаяр: Нөгөө гурваасаа хамгийн хэцүү нөхцөл байдалтай байгаа нь аж. Ямар сайндаа л тэрбээр “Б.Идэр-Од оо, найзуудынхаа төлөө дуугараач ээ” хэмээн цахим орчинд агсамнахад хүрэхэв.

Онцлоход: анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 24,7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байдаг. Үүний 7.5 тэрбумаар нь гадаад вальют худалдан авахад зарцуулсан зэрэг маш их мөнгийг үрэн таран хийсэн нь саяхан зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлгэгдэж байв.

Сэтгүүлчийн тэмдэглэл: “Их бит” КК-ийнхан хэт өндөр хуулийн хамгаалалт авч өөрсдийгөө өмгөөлүүлж, хамгаалуулж байгаа нь прокуроруудын дургүйг хүргэжээ.

Зүүн Өмнөд Азийн орнуудад энэ төрлийн луйвар нийгмийн нэг эд, эс нь болтоо дэлгэрчихсэн. Хөгжилтэй орнуудын авч буй хуулийн арга хэмжээ гэвэл насаар нь хорих хүртэл ял шийтгэлтэй. Мөн маш хурдтай эрх зүйн шийдлүүдийг авч чаддаг. Биткойноос олсон ашгаасаа татвар төлөөгүй тохиолдолд хүртэл ял авдаг хуультай. Гэтэл манайд энэ төрлийн хууль тогтоомж байхгүй байгаа нь тэднийг хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт талаасаа анхаарал татаж буй. Манайдаа ч анхдагч кейс болж буй юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Бүх хүүхнүүдийн атаархам амьдарлаас татгалзсан Гаажид: Ер нь эмэгтэй хүн эрхээ эдэлж, эрхээ хaмгaaлaхын тулд 2 зүйлийг л хийх ёстoй сaнaгдсaн!

Аялагч Г.Ганхүүгийн ээж хүүгээсээ дутахааргүй аялагч гэнэ!