in

Хамбуудын хагарал буюу З.Санждорж X Богдыг худал хуурмаг гэв!

Х Богдыг тодруулах үйл хэрэг 2016 оноос эхлэлтэй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хойд дүрийг янз бүрээр таамаглаж, тэр бүр дээр учир утга хөврүүлөн хөөсөөр өнөөг хүрсэн.

Энэ бүхнийг эцэс болгож туулай жилийн цагаан сарын шинийн гуравны өдөр X Богдоор тодорсон хүүг Гандантэгчинлэн хийдэд залж ёслол үйлдсэн гэх мэдээлэл гарсан.

Улмаар хоёр хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 08-нд XIV Далай лам Энэтхэг улсад “Дэмчог Нагбува/Хэрүга Кришначаряа”

уламжлалын авшиг хүртээх хурлын бэлтгэл ном айлдах үеэр Х Богд энд суугаа гэсэн утгатай зүйл хэлж, тэнд УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав охин Н.Мөнхнасан, хүргэн Ч.Алтаннар, зээ хүүгийн хамт хүрэлцэн очсон байсан.

Ерөнхийдөө ингээд X Богд тодорхой болж, Төвдөөс лам нар ирж Монголд албан ёсоор зарлах тухай мэдээлсэн.

Харин өнөөдөр энэ сэдвээр Монголын бурхан шашинтаны шинэ төвийн тэргүүн З.Санждорж хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Түүний ярианы гол агуулга нь Далай лам “Халх Жавзандамбын хувилгаан энд заларч байна. Ойлгож байна уу” хэмээн хэлсэн. Түүнээс биш “X Богд” гэдэг үг хэлээгүй. Энэ талаар төв Гандангаас зөв ойлголт, мэдээлэл өгөх хэрэгтэй байна. X Богд Жавзандамба хутагтыг тодруулах нь Үндэсний аюулгүй байдалд тодорхой хэмжээнд нөлөөлнө.

Төвдүүдийнхээ эрх ашгийг илүүд үзсэн Далай лам өмнө нь IX Богдын дүрийг өөрийн хамаатнууд дотроос хүчээр тодруулсан. Тиймээс өнөөдөр бид X Богдын дүрийн асуудалд ач холбогдол өгөх нь утгагүй. 1939 онд Өвөр Монголд тодорсон Богдын хойд дүр 1970-аад онд жанч халсны дараа хаа нэгтэй төрчихөөд өдгөө жирийн амьдралаар амьдарч яваа бол яана. Өөрөөр хэлбэл, та бид Богдоо танихгүй, будилж яваа юм биш биз.

Тэрбээр ийм агуулгаар мэдээлэл өгөв.

Эцэст нь тэрбээр бид хагаралдах хэрэггүй, эв эеэ хичээх ёстой хэмээсэн ч энэ үйлдлээрээ хагарлаа сайн нотлов. Монголын бурхан шашны тэргүүн хамба лам нар Хятадаас тодруулсан Ванчинбогдынх, Далай ламынх гэж хоёр хуваагдсан байдалтай явдаг. Эрхэм З.Санждорж хамба бол Ванчинбогдод мөргөж, сүсэглэдэг ламтан билээ. Тэгэхээр түүний өнөөдрийн эл мэдээлэл гадны орчны захиалгаар хийсэн байж ч болохоор харагдана. Манай улс ардчилсан орон учраас хэн ч ямар ч асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

М.Батаа: Х Богд уламжлалт шашин ном, орчин үеийн өндөр боловсрол эзэмшсэн гэгээнтэн болох байх!

Aвaaль нөхрүүдээсээ сaлсaн тэд бие биенээ түшин улaм л өнгө oрж гялaлзсaaр…