Арван гуравхан настай Эрдэм хэмээх хүү 3 хэлээр чөлөөтэй ярьж, 6 хэлээр уншиж бичиж чаддаг байна.
Тэрээр олон улсын математикийн олимпиадын АНУ-ын шигшээд багтсан анхны Монгол хүүхэд бөгөөд дунд сургуулийн сурагч боловч одоо ахлах сургуулийн хичээл үздэг.
Эрдэм хүү олон улсын чавхдаст болон даралтат хөгжмийн тэмцээнүүдээс арав орчим медальтай, ОУ-ын математикийн олимпиадаас хоёр алт, нэг мөнгөн медальтай,
АНУ-д мужийнхаа Англи хэлний үсэглэлийн аваргаас таван медальтай мөн саяхан болсон Моцартын нэрэмжит ОУ-ын төгөлдөр хуурын тэмцээнд хүртэл түрүүлжээ.
Үүгээр ч зогсохгүй арван гуравхан настай залуу хөгжимчин маань алдарт “Carnegie hall”-д 2 удаа уригдан тоглож байжээ.
Чайковскигоос авхуулаад Beatles хүртэл хөгжмийн жанр бүртээ хамгийн шилдгүүдыг төвөггүй тоголдог энэ алдарт танхимд нэг биш бүр хоёр удаа уригдан тоглосон гээд бодохоор гайхалтай гэдэг үг л тохироно. Яг үнэндээ Эрдэм хүүгийн бүх амжилтын ард байж, ийнхүү гоц авьяастан болоход нь хөтөлсөн гайхалтай нэгэн бол түүний ээж юм.
Ээжийг нь Болормаа гэдэг ба ээж хэмээх дэлхийн хамгийн чухал мэргэжлийг хамгийн сайнаар эзмэшсэн хүмүүсийн нэг төлөөлөл юм. Тэрээр хүүгээ нэг нас долоон сартайгаас нь хойш таван нас хүртэл нь 1 ч өдөр алгасалгүй хамтдаа ном уншиж зөв дадалыг суулгаж чаджээ. Түүгээр ч зогсохгүй хүүгийнхээ сурсан хэл бүрийг хамт сурч эсвэл өөрөө түрүүлж сураад хүүдээ зааж өгдөг байжээ. Хүүгээ өвөр дээрээ суулгаад хамтдаа төгөлдөр хуур тоглож, хичээлдээ явахад нь ажлаа зохицуулаад хамт явж, хамгийн гол нь хүүгээ хайр халамж дэмжлэгээр хэзээ ч дутаалгүй өсгөж чаджээ.
Болормаагийн хувьд өөрийнхөө завгүй ажил, карьерийн хажуугаар хүүхдэдээ тогтсон хугацаанд цаг гаргана гэдэг нь тодорхой хэмжээнд тэвчээр шалгасан ажил байсан ч аль алийг нь ажилттайгаар тэнцвэртэй авч явж чадсан. Тийм учраас ч хүүгээ гоц ухаантан, гоц авьяастан болгож хүмүүжүүлээд зогсохгүй, өөрөө эдийн засгийн чиглэлээр доктор хамгаалж, Америкийн топ зуун компанийн нэгд ажиллаж байгаа гайхалтай бүсгүй юм аа.
GIPHY App Key not set. Please check settings