in , ,

Багш Бямбаа: ЭНЭ БОЛ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БИ МАРГААШ ЦАГДААД МЭДЭГДЭХ БОЛНО!!!

10 жилийн сургуулийн хүүхдүүдийн хамгийн том шалгуур болох Элсэлтийн ерөнхий шалгалт энэ 8 сарын 19-22ныг дуустал болж өнгөрсөн билээ.

Тухайн шалгалтын үеэр Багш Бямбаа гэх фейсбүүктэй багш нь хүүхдүүддээ ЭЕШ ээс өмнө Нийгмийн ухааны шалгалтын материалыг тараасан гэх мэдээлэл скрийншотууд сошиолоор тарж багагүй шуугисан билээ.

Сурагч хүүхдүүд энэхүү мэдээллийг мэдмэгцээ их гонсойцгоосон бөгөөд энэ олон жил энэхүү элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлдэж байхад нэг багш өөрийн сурагчиддаа өмнөх өдөр нь л материалын олоод өгчихдөг юм байна гэцгээжээ.Мэргэжил сонголт гэсэн хуудасны зүгээс БҮТ-ээс цахим хуудаснаа ийнхүү асуусан байна.

Жил бүр бүтүүмжлэл өндөртэй, нэг цаг хугацаанд зохион байгуулагддаг билээ. Шалгалтын өмнө материал задрах, мөн шалгалтын үед сурагчид материалын зураг дарах, хуулбарлаж үлдэхийг хатуу х.о.р.и.г.л.о.ж, хянагч багш нар ажиллаж, шалгалт дуусмагц битүүмжилж комисст хүлээлгэн өгч байгаа билээ. Гэвч 2021 оны 8-р сарын 20-ны 16:30-17:50 цагт зохион байгуулагдсан ‘НИЙГМИЙН ХИЧЭЭЛ’-ийн шалгалтын материал ‘Нийгэм ЭЕШ 2021’ нэртэй групп чатад ‘БУШУУ АЖЛААДАХ’ гэсэн толгойтой явж байх юм. Уг материалыг оруулсан багшаас тодруулахад шалтгалтын бүүр дараа нь гэсэн хариултыг өгсөн байна. Энд хоёр асуултын хариултыг тодруулах, шалгах зайлшгүй шаардлага байна.
1. Шалгалтаа өгөөд дуусчихсан хүүхдүүдээр уг материалыг бушуу ажиллуулах шаардлага юу байсан бэ?
2. Шалгалтын материалын зургийг авах, хуулбарлах боломжтой бол бүх хүүхдүүд хуулбарлан авч өөрсдийнхөө алдаа оноог дүгнэж үзэх хүсэлтэй байна.
Тэгш эрх, тэгш боломжийг олгоё гэжээ.

Гэвч тэрхүү багш яг ЭЕШ-2021 ын Нийгтийн ухааны материалыг ил задруулсан нь батлагдаагүй бөгөөд магадгүй хүүхдүүд эцэг эхчүүд юмыг сайн нягтлаагүй өнгөц дүгнэсэн байж болох юм.Харин багш Бямбаагын зүгээс энэхүү худал мэдээллийг цацсан э.т.г.э.э.д.и.й.г заавал олж т э м ц э н э гэдгээ цахим хуудаснаа хэд хэдэн удаа илэрхийллээ.

Ер нь жил болгоны ЭЕШ-ээр энэ төрлийн материал задруулсан хэл ам гардаг боловч Монгол Улсын Боловсролын Үнэлгээний Төв ямар нэгэн зөрчил гаргадаггүйд нь бид баярлаж явах ёстой байх. За тэгээд хүүхэд төгсөгч нартаа гэж хэлэхэд хүссэн сургууль хүссэн мэргэжлээ сонгож амжилттай сураад Монголын ирээдүйн чадварлаг боловсон хүчин болоосой гэж хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Японыг биднээс өөр ертөнцөд амьдарч буйг илтгэх 18 зураг

Алдартай уран зургуудыг дуурайн амилуулдаг бүсгүйн гэрэлт зурагнууд