Ойрдоо элдэвийг бодох болов… бүр даамжираад дээд айлын хүүхдмйн эрүүл мэндэд зовоод байгаанмуу би ая тухаа бодоод ч байгаанмуу гэлтэй бодол хөврөх болов.
Нэг ийм зүйл болоод байгаам. Дээд айл маань 3 жаахан хүүхэдтэй… бодвол бидний л нэгэн адил залуу гэр бүл гэж би ойлгосон.
Дээд айл саяхан нүүж орсон юм. Эхний сар өглөө, өдөр, шөнө, хагас бүтэнсайнгүй л тохижилт хийсээн өө айл амьтан нүүж орж байгаам чинь гээд өрөмийн дуу чимээнд төвөгшөөлгүй л үр хүүхдээ сэрсэнч гар дээрээ тэврээд л унтуулаад аргалаад өнгөрсөн.
Харин нүүж орж ирсэний дараа хүүхдүүд нь тэп тап гээд тачигнатал нь өглөө, өдөр, орой бүр шөнө хүртэл гүйлдэх болов.
Ядаж байхад энэ муу байрны шал нь нимгэн юм боловуу? Яагаад ингэж их сонсогддог юм бол гээд бодол хөврөх болов.
Сүүлдээ за оройжин гүйсэн юм чинь ядраад удахгүй унтах байх гээд л хүлээнэ шөнийн 01 цагт хүүхэд 00 өрөөнд уйлалдах чимээ сонсогдоно… ядраагүй л юм байна даа гээд унтах байх гээд л сэрвэлзээд сэрсэн хүүхдээ буцааж унтуулах гээд олон зүйл болдог болов.
Бүр тэсгэл алдаад ямар айл байдаг юм бол… ядаж гүйхдээ хөлдөө оймс, эсхүл тавчик өмсөөд гүйж байгаарай гэж хэлье гээд дээд айлаа зорилоо. Нэг настайвтар эгч үүдээ жижигхээн онгойлгохоор нь учирлаад эгчээ манайх нялх хүүхэдтэй юмаа нүүж орж дууссан бол одоо сар гаруй хугацаа өнгөрлөө хүүхдээ тавчик өмсүүлж болох уу? Дэндүү чанга гүйлдээд хүүхэд хүртэл унтаж чадахгүй их чимээтэй байх боллоо гээд хэллээ… гэтэл эгч манай хүүхэд оймс өмсдөггүй, манай хүүхдүүд тавчикаа тайлаад шидчихдэг гэх юм 😳
Тэгэхээр нь та нийтийн орон сууцанд амьдарч байгаа шүү дээ бие биедээ хүндэтгэлтэй хандаж ойлгох хэрэгтэй! Би ч гэсэн хүүхдээ унтах ёстой цагт нь унтуулж, гэр орондоо алжаалгүй амар тайван байхыг хүсэж байна гээд хэллээ. Гэтэл манай хүүхдүүд жоохон оймс тавчик өмсүүлэхээр тайлаад шидчихдэг л гэх юм.
Энэ уулзсан хүн уг нь эмээ нь юм билээ…. За ингээд 21 цагаас хойш ядаж чимээгүй байвал өдөртөө бөмбөг тэсэлсэн ч тоохгүй л дээ … ингээд анх уулзсанаас хойш ахиад сар боллоо дээд айл хэвэндээ дэвхцэж гүйлдсээр. Өнөөдөр гуравдах удаагаа дээшээ орлоо… хаалгаа 10д минут цохиулж онгойлгов. Ахиад эгчээ та оймс, тавчик өмсүүлчих тэхүү? Толгой түрийгүй нүдэх мэт пижигнэн гүйлдээд дэндүү хүнд байнаа гээд эсхүл та манайд орж суугаад үздээ гэж хэллээ ахиад л чадахгүй, болохгүй, хүүхэд ойлгохгүй гэж уурлангүй хэлж байдаг шүү эмээ нь… тэгэхээр нь үр хүүхдийн чинь эрүүл мэндэд л нэмэртэй юмдаа доод айлаа бодохгүй юмаа гэхэд үр хүүхдийнхээ эрүүл мэндийг бодоорой гэж хэлээд гэртээ орж ирэв.
Бидний нэг мулгуу зан байнаа хүүхдийг үргэлж жаахан, юуч мэдэхгүй гэж боддог. Гэтэл хүний хамгийн том сэтгэлзүй бага насанд төлөвшдөг. Тэр бүү хэл аав ээжийн захиас сургамж, хар дурсамж гээд хамаг зүйлс багадаа юу үзэж мэдэрснээр ирээдүйд сэтгэл зүй хэрхэх нь тодорхойлогдоно. Бид өмөөрөх хандлагын доор хүүхдээ маш буруу хүмүүжүүлдэг. Энэ нь томрох тусам биеэ даах хөгжилд асар муу нөлөө үзүүлдэг. За эмээд хэлнэ, аавдаа хэлнэ, тэрэнд ховлоно, энэнд хошуу хүргэнэ гэх мэт өөрийн биеэ даах чадамжыг илт алдагдуулж хүүхдээ хүмүүжүүлсээр ирсэн.
Хүүхэд бол хамгийн ухаалаг хүн юм. Гэтэл бид хүүхэддээ зааж хэлж ойлгуулахын оронд хүүхэд юуч мэдэхгүй, ойлгохгүй гээд хэл, хөлд орсон хүүхдээ өмөөрч өрөвдөх хэв маягтай үйлдлээрээ хамгийн том алдааг асран хамгаалагчид нь хүүхэддээ хийж үзүүлж байдаг. Хүний тархины хөгжлийн 70-80% нь 2-7 насанд явагддаг гэж үздэг. Гэтэл оюун ухаан, танин мэдэхүй, нийгэм болоод сэтгэлзүйн хөгжлийн хувьд хүүхдийн 2-7 насыг төлөвшихийн өмнөх шат буюу ирээдүйн бүх дадлын суурь нь бий болдог маш чухал үе гэдгийг эрдэмтэд тогтоочихсон байдаг.
Дээд айлын жишээн дээр бол эмээ хүүхдээ 1000 удаа оймсоо тайлж шидэхэд 1000 удаа оймсыг өмсгөх зөв дадал зуршилыг хүүхэддээ хэлж ойлгуулж, хэвшүүлэх хэрэгтэй юм. Эрүүл мэндэд ч доороосоо даарах асар муу гэдгийг хэлдэг шүү дээ.
Бусдаас бурууг хайх гэдэгтээ бус бид нийгмийн амьтан, тэр тусмаа СОЁЛЧ ахуйд амьдарцгааж байгаагаа жоохон ч болов хэн бүхэн ухамсарлаж байгаасай гэсэндээ уртаа зүйл бичлээ. Жоохон үрсийн инээд хөөр баялахсан, баяр жаргалтай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье❤️
Айл хүний амь нэг гэдэг…нэгэн дээвэр доор амьдарч байгаа бид бие биетэйгээ мэнд устай, харилцаа хандлага сайтай байх нь үр хүүхдүүд маань хэрэгтэй гэдэг үүднээс л хөвөрсөн бодлын өчүүхэн хэсгээс бичлээ….
GIPHY App Key not set. Please check settings