95 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол олон гайхалтай үйл явдлуудаар дүүрэн болж өндөрлөлөө. Шагнал гардуулах ёслол дуусмагц алдартнууд Vanity Fair үдэшлэгт оролцжээ.
Алдартай загвар өмсөгчид, жүжигчид, дуучид зэрэг бүхий л алдартнууд хуран чуулдаг энэ үдэш хувцасгүй шахам ирсэн алдартнууд олон байв. Дуучин Сиара тэднийг тэргүүлэн нэвт гэрэлтдэг торон даашинзтай иржээ.
Энэ жил 37 нас хүрч байгаа тэрээр Christian Louboutin брэндийн гутал болон урт хар бээлийгээр даашинзаа тодотгож, үнэт эрдэнээр гоёжээ.
Загвар өмсөгч Эмили Ратажковски мөн энэ үдшийн нүд гялбам бүсгүйчүүдийн нэг байлаа.
Мөнгөлөг өнгийн торон даашинз өмссөн тэрээр алмаазан шигтгээтэй ээмгээр гоёсон бол “Euphoria” киноны од Хантер Шафер загвар зохион бүтээгч Анн Демеулеместерийн өдөн хөхний даруулга бүхий хослол өмсжээ.
Ингээд Vanity Fair үдэшлэгт ирсэн зоримог бүсгүйчүүдийн сонголтоос сонирхуулъя.
GIPHY App Key not set. Please check settings