Тодруулбал, тухайн иргэн үйлчилгээ авахаар бүртгүүлсэн цагаасаа 2 цаг 30 минутаар хоцорч ирээд, цагийн дагуу үйлчлүүлж буй хүний урдуур дайрч орсноос асуудал үүсчээ.
Иргэн эмчийг доромжилж, цээж, нуруу, мөр рүү цохиж сүрдүүлж байгаад үзүүлсэн байна.
Эмч тасгийн эрхлэгчдээ болсон явдлыг хэлэхэд өөрөө зохицуул гэсэн чиглэл өгчээ.
Зодуулсан эмч “Өнөөдөр би зодуулж байхад өмөөрөх хүн байхгүй, хууль байхгүй.
Өрөөндөө уйлаад суух тавилантай Монголын нийгэм! Эмчийн нэр хүнд! Эмчийг хамгаалах тогтолцоо!
Дахиж өнөөдөр үзэх ёстой 50 хүн байна. Эмч байхын тулд дарамт, доромж, зодуур ч бас дийлдэг байх ёстой юм шиг байна.” хэмээн бичжээ.
Эмч байхын тулд дарамт, доромж, зодуур ч бас дийлдэг байх ёстой юм шиг байна.. “Нэг өвчтөн маань 2цаг 30минут хоцорч ирчихээд цагийн хүний урдуур дайрч орж, давшлан доромжилж, цээж нуруу мөрлүү цохиж зодож сүрдүүлж байгаад үзүүлэн гарлаа.
Амбулаторийн тасгийн эрхлэгч хэцүү хүнээ өөрөө зохицуулга хий гэнэ. Өнөөдөр би зодуулж байхад өмөөрөх хүн байхгүй, хууль байхгүй. Өрөөндөө уйлаад суух тавилантай Монголын нийгэм! Эмчийн нэр хүнд! Эмчийг хамгаалах тогтолцоо!
Дахиж өнөөдөр үзэх ёстой 50 хүн байна..”
GIPHY App Key not set. Please check settings