МУГТ хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг Гэргий нэвтрүүлгийн үеэр нөхөртэйгээ танилцсан нандин дурсамжаа хуваалцжээ.
Г.Төрмөнх /нөхөр /: Нодлин карентины үеэр манай хүн гэртээ дэвжээ зассан. Тэгээд хоёр сар гэртээ бэлтгэл хийсэн.
Бэлтгэл хангагч нь би болоод. Гэрт хүн авч ирж болохгүй. Гадуур ямар ч хүн явахгүй учраас би аргагүйн эрхэнд эхнэрийнхээ бэлтгэл хангагч болсон.
Өдөрт 2 3 удаа ухаан алдаж байгаа юм чинь. Боолгуулж ухаан алдана, өчүүлж ухаан алдана. Сүүлдээ би жинхнээсээ өчиж боогоод байхаар нь уурлана.
Би 48кг жинтэй хүмүүсийг гайхдаг юм. Урнаатай яаж эн тэнцүү барилддаг юм бол гэж. Би чинь 80 90кг жинтэй муу ч үгүй эрэгтэй хүн шүү дээ.
Тэгтэл би хэвтээ байрлалаар барилдаад Урнааг дийлдэггүй шдээ. Гар мараа өчүүлнэ, амьхандаа өчүүлээд байхад л суга тауулдаг байхгүй юу. Би чинь өглөө босож, цай ундаа уучихаад за боолгуулъя даа гэж боддог болсон шд.
МУГТ М.Уранцэцэг: Бэлтгэл хийж байхад худлаагаасаа барилдана гэж байхгүй шүү дээ. Тэгээд л жинхнээсээ л боож байгаа юм чинь. Тэгэнгүүт манай хүн заримдаа уурлана. Тэгээд би аргадна. Аргадаж байгаад дахиад бэлтгэлээ хийнэ.
Нөхөр: Бид хоёр чинь нэг сургуулийн хоёр. Тэгээд ерөнхийдөө бие биенээ мэддэг. Би чинь бас муу ч үгүй жоохон барилддаг байсан. Тэгээд Урнаа надаас гурав доошоо дүү
байсан. Тэгээд л мессэж бичиж байгаад л сүүлдээ уулздаг болсон. Манай аав байлдааны самбо гээд хичээл ордог байсан. Тэгээд Урнаад хичээл ордог байсан. Ер нь Урнаатай
сууна гэж ерөөсөө төсөөлөөгүй байх аа.
Би нэг өдөр Урнааг гэртээ уриад тэгээд байж байсан аав хаалга нүдээд би тэр үед тусдаа гарчихсан ганцаараа байдаг байсан. Тэгээд хаалгаа тайлж болдоггүй. Урнаа гэрт байгаад байдаг. Тэгсэн аав хаалга балбаад байдаг. Манай эмэгтэй дүүтэй ирчихсэн. Урнааг нуух гэж оролдоод.
М.Уранцэцэг: Би бүр ичээд багшаасаа. Тэгээд битгий онгойлго гээд. Тэгээд нилээн удаан нүдсэн. Сүүлдээ онгойлгохоос өөр аргагүй болоод.
Нөхөр: Гаднаас түлхүүрдээд байгаа юм чинь. Дотор нь хүн байгаа нь ойлгомжтой. Тэгээд л онгойлсон Урнаа буйдан дээр хөөрхөн номхон суучихсан.
М.Уранцэцэг: Тэгснээ багш чи энд юу хийж байгаа юм гэхээр нь би өөрөө айлд орж ирж суучихаад та энд юу хийж байгаа юм гээд өөдөөс нь. Би бүр багшаасаа ичээд Төрөөгийн
ардуур ороод ширээн догуур ороод, орны хойгуур ороод багтахгүй тэгээд сүүлдээ би ер нь цонхоор зүүгдээд байж байх уу гээд тоглоод ярьж байсан юм. Тэгээд бүр дараа нь Төрөө аав ээжтэйгээ танилцуулна гээд гэрт нь очсон юм. Тэгсэн би ичээд гэрийнх нь гадаа ирчихээд хоёр хөлөө жийгээд орохгүй гээд суучихсан” хэмээн дурсамжаа хуваалцжээ.
Нөхөр: Бид хоёр 4 хүүхэдтэй болно гэж боддог юм. Тэгээд манай хүн зодог тайлахгүй л гээд байгаа юм.
М.Уранцэцэг: Мэдээж спорт бол маш их эрсдэл дагуулдаг. Гар хөл бэртэх, мөр бэртэх тэгээд үр хүүхэд хойшлох гээд. Гэхдээ тэр бүх эрсдлийг гаргаж байж дэлхийд өөрийгөө таниулж чадна шүү дээ. Би бол зодог тайлах бодолгүй л байна. Нэг хэсэг бэлтгэл хийхгүй байж үзсэн. Хэцүү юм байна лээ.
GIPHY App Key not set. Please check settings