in

Хүүхдээ төрсөн ордоор нь сайн ойлгож мэдэж авах, (Хэрхэн хүмүүжүүлэх вэ?) 2 ХЭСЭГ

Урлагийн авьяастай хүүхдүүдийн ихэнх нь жинлүүрийн ордных Ялгагдах онцлог шинж

Зохистой харилцаа тайван орчинд дуртай,урлаг гоо зүйн нарийн мэдрэмж таны хүүхдэд байгалиас заяасан байдлаарай бусдаас ялгагдана. Энэ ордны хүүхэд чимээгүй нам гүм орчинд дуртай байдаг

Хэрхэн хүмүүжүүлэх вэ?

Хүүхдийнхээ урлагт тэмүүлэх сонирхолыг нь хөгжүүлэхийг хичээ. Тэгэхдээ түүнийг хэт их ачааллаар дарах хэрэггүй . Ямар ч тохиолдолд түүнийг аашилж загнаж болохгүй. Залхуурч хойрхших үед нь үглэж янших хэрэггүй. Та хүүхдийнхээ сэргэлэн хөгжилтэй. орчин тойрныхоо хайрыг татдаг тэдний зүгээс талархал хүлээдэг нөхөрсөг зан чанарыг нь ямагт дэмжин сайшааж бай.

Хилэнцийн ордны хүүхдүүдийн ихэсмсэг занг дарж байгаарай. Ялгагдах онцлог шинж

Бусад ордныхныг бодвол илүү сэтгэлийг хөөрөл догдлол ихтэй гэнэтийн үйлдэл нь түримгийлэл догшин авириар илрэх нь олонтоо байж мэднэ.

Хэрхэн хүмүүжүүлэх вэ?

Таны гол зорилго нь хүүхдэдээ харилцан итгэлцсэн ойлголцсон байр сууринаас хандах хэрэгтэй . Хүүхдээ өөрийн азн байдлаа хянаж тэвчээртэй хүлээцтэй байж сургах шүүмжлэлийг хүлээн авдаг болгох муу муухай болгоныг удтал ой санамжиндаа хадгалаад байдаггүй. өөрийн сайн сайхан чанараа үнэлж муу чанараа дарж чаддаг болгож хүмүүжүүлэхэд анхаарвал зохино. Зөрүүд нууцлаг дуугаа хураах зэрэг байдлыг зөөлөн аргаар нарийн үндэслэлтэйгээр няцааж эсвэл учир шалтгааныг нь сайтар олж тодорхойлох гэх зэргээр түүнд ямагт шударга хандаарайэ Нэр төрөө хичээх ихэмсэг занг нь хаяа дарж өгөхөд буруугүй.

Нумын ордны хүүхдийг арвич хямгач байлгах хэрэгтэй Ялгагдах онцлог шинж

Тэд эрх чөлөөт байдал аялал хийх орчин тойрноо танин мэдэх их хүсэл эрмэлзлэлтэй . Бүх зүйлд удирдан манлайлах байр сууринд байх хүсэлтэй байдаг. Энэ нь тэдэнд байгалиас заяасан шинж юм. Тэднийг хүмүүжүүлэхэд ямар нэгэн хязгаарлалт хориг саад хийхэд дургүй гэдгийг санаарай

Хэрхэн хүмүүжүүлэх вэ?

Түүнд бүрэн итгэж найдаж хандах нь зүйтэй. Харин түүнийг арвич хямгач байдалд сургах хэрэгтэй.Эс тэгвээс тэрээр бүхнийг хайр найргүй үрж хаа сайгүй цацдаг нэгэн болж мэднэ.

Матрын ордны хүүхдийг эрхлүүлэх хэрэггүй. Ялгагдах онцлох шинж

Зөрүүд мөн зоримог хатуу таны хүүхэд нэлээд эртнээс бие даан сэтгэх чадвартай болох бөгөөд хүссэн бүхнээ зөвхөн өөрийн хүчээр эзэмшихийг хичээх болно. Тэдэнд ганцаараа байх нь нэлээд чухал. Олон хүн бужигнах, хөл хөөртэй найз нөхдийн дунд удаан байх дургүй.

Хэрхэн хүмүүжүүлэх вэ?

Энэ ордны хүүхдийг эцэг эхчүүд яг өөртэйгээ адил хэмжээнд хүлээн. авч, сурган хүмүүжүүл. Ямарч тохиолдолд бяцхан хүүхэд шиг хэтэрхий эрхлүүлэн, хүмүүсийн дэргэд бөөцийлөх, хөөрхийлөх бүр ч хэрэггүй. Магтаал сайшаал хэлэх бол яг л том хүний нэгэн адил ханд, Түүний хэлсэн үг зөвлөгөөг заримдаа сонсож , хүлээн авахад бруудахгүй.

Хумхын ордны хүүхдүүд шинийг зохион бүтээгчид байдаг. Ялгагдах онцлох шинж

Шударга үнэний талыг баримтлах мэдрэмжтэй, орчин ахуйгаа өөрчлөн бүтээх эрмэлзлэл нь байнга илрэх болно. Энэ ордны төлөөлөл болох бяцхан хүү /охин/ чинь өөрийн дур сонирхлоо дагаж хүссэнээ хийхдээ туйлын сэтгэл хангалуун байх бөгөөд энэ нь түүнийг сурган. хүмүүжүүлэх үйл ажиллагаанд хүндрэл үүсдэг.

Хэрхэн хүмүүжүүлэх вэ?

Хүмүүжлийн бүх талын процессийг совин, зөн бэлгийнх нь үндэс дээр тулгуурлан гүйцэтгэх нь маш чухал өөрөөр хэлбэл туршилт алдаа гэсэн арга барилд үндэслэнэ гэсэн үг. Хумхын ордны хүүхдийг бүр багаас нь амьдралд системтэй эмх цэгцтэй бэлтгэхийг хичээ. Өчүүхэн жижиг гэгдэх зүйлд ч ингэж сургахыг эрхэмлээрэй.

Загасны ордны хүүхдүүд нууцлагдмал амьдрахыг хүсдэг. Ялгагдах онцлох шинж

Таны хүүхэд зан байдалд ч хийж буй үйлдэлд ч бодит байдал хийг /фантазм/ хийсвэр сэтгэлгээний аль аль нь холилдсон байна. Тэрээр өөрийн мөрөөдөл хүслийн жижгхэн ертөнцөд чимээгүйхэн амьдрах үе олон тохиолдоно

Хэрхэн хүмүүжүүлэх вэ?

Хэрэв та загасны ордонд төрсөн хүүхэдтэй бол түүний орчныг дээд, зэргийн тааламжтай байдлаар хангаж өгөх хэрэгтэй. Эс тэгвээс таны хүүхдийн эрүүл мэнд болоод сэтгэл санааны байдалд муугаар нөлөөлөх болно. Хүмүүжүүлэх сургах явцдаа хүүхдээ урлаг уран бүтээлийн тал руу чиглүүлэх нь зүйтэй.

Танд амжилт хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хосын харилцааг тань үгүй хийх өдөр тутмын буруу зуршлууд

Бодит гэхэд итгэхэд бэрх 15 гэрэл зураг