in ,

Баян байх гэдгийг юу гэж ойлгох вэ?

Монголчууд бид эртнээс “эрхэм баян эрдэм ном, удаах баян үр хүүхэд, адгийн баян эд баялаг” хэмээн үзэж ирсэн билээ. Ингэхлээр бизнес хийдэг хагартлаа баяжсан хүнийг баян гэдэггүй байх нь. Тэд амьдралынхаа наад захын хэрэгцээг хангасан, элбэг хангалуун амьдралтай хүмүүс гэж болно.

Мөнгө хөрөнгөөр бүхнийг хэмжиж болдоггүйтэй адил зөвхөн мөнгөтэй хүнийг баян гэдэггүй ажээ. Өөр олон үнэт зүйлс цуглаж нэгдэж байж баян хүн болдог Эдгээр нь юу вэ? хэмээвээс:

1.Эрүүл энх байх. Эрч хүчтэй, эрүүл биетэй хүн юу ч бүтээж болно. Бүхий л сэтгэл ханамж, аз жаргалын эх үндэс мөн.

2.Өөдрөг сэтгэлтэй байх. Энэ бол хүнийг урагшлуулах, ажил үйлсийг нь бүтээх сэтгэлийн өнгө аяс, хүч мөн.

3.Хүссэн сонирхсон ажлаа хийдэг байх. Хүссэн дурласан ажлаа. хийж байгаа, ажилдаа дуртай хүн жинхэнэ баян, бас жинхэнэ аз жаргалтай байдаг. Түүндээ бүхнээ зориулж чаддаг.

4.Дээдэлдэг шүтээнтэй байх. Цаг ямагт сэтгэл бодлыг эзэмдсэн хүсэл, шүтээн, эрхэм нандин зүйлстэй хүн баян байдаг. Энэ бол нөгөө талаар мөрөөдөл, зорилго, хүрэх ирээдүй юм.

5.Ирээдүйдээ, өөртөө итгэлтэй ба. Мөрөөдөл хүсэлдээ хүрэх сэтгэлийн тэнхээтэй, өөртөө итгэлтэй хүн баян байдаг.

6.Өгөөмөр байх. Олсон эд баялаг, хүрсэн ололт амжилтаа бусад хүмүүстэй хувааж чаддаг, сэтгэл харамгүй тусалж чаддаг хүн баян байдаг

7.Эелдэг байх. Бүтээлч ажил хэрэгч харилцааны үндэс нь эелдэг байх явдал. Бусад хүмүүсийг хүндэтгэдэг, эрх чөлөөг нь хүлээн зөвшөөрдөг хүн мөс жудагтай, бас сэтгэлээр баян байдаг.

8.Эвсэг байх. Бусад хүмүүстэй шударга, хүмүүнлэг, энэрэнгүй, эвтэй найртай харилцаж, хамтарч эвсэж, нэгдэн нийлж чаддаг хүн хүчирхэг, бас баян байна.

9.Сахилгатай байх. Сахилга бат бол хэр хэмжээнээс хэтэрсэн хүслийг хязгаарлах, өөрийгөө эзэмдэх чадвар юм. “Баяжих үед сагсайсан зүрхээ номхруулж чаддаг байх нь сахилга батын дээд хэлбэр мөн” гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг.

10.Тэвчээртэй байх. Тэвчээртэй, хүлээцтэй байх нь олон амжилтын үүдийг нээнэ.

11.Айх айдасгүй байх. Айдас хүйдэс бол эд баялагт хүрэхэд учрах сэтгэлийн бэрхшээл юм. Ийм болохоор хүн бүхний хамгийн их айдас болох: ядуурал, өвчин, шүүмжлэл, хайраа алдах, эрх чөлөөгөө алдах, хөгшрөх, зэргээс өөрийнхөө сэтгэл санаа бодлыг ангид байлгаж сур.Ийм оюуны болоод сэтгэлийн олон үнэт зүйлсийг өөртөө бий болгож чадсан хүн баян байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Бидний мэддэггүй хоббитой байсан 10 алдартан

Таны гэр, байшингийн илүү гарсан өнцөг, ирмэг юуг илтгэдэг вэ?