Илүү гарсан өнцөг эсвэл өргөтгөл нь тэрхүү булангийн азыг ихэсгэн нэмэгдүүлэх талтай. Жишээ нь: Зүүн урд зүгрүү илүү гарсан өнцөг нь эд баялгийг нэмэгдүүлдэг. Өрөөнд аз бууруулах байрлал, хэлбэр ч байдаг.
Хэрэв байшин хаалгаар ороод баруун тийш урт, зүүн тийш богино бол төрсөн хөвүүд өнчорөх ядуурах. Гурвалжин хэлбэрийн байшинд эмэгтэй хүнд за.на.л учирч, тэдэнтэй холбоотой асуудал байнга тулгарч, муу нөлөө үзүүлж байдаг.
Урдаа өргөн, ардаа хурц өнцөгтэй бол маш муу байрлал. Энэ байшинд эдг.эшгүй өвчин, аюул нүүрлэж байдаг. Байшин нь трапеци хэлбэртэй бөгөөд нүүр талаасаа арын хана руугаа өргөссөн бол тэнд амьдрагсад элбэг баян тансаг байх боломж ирээдүй хүлээж байдаг.
Хойноосоо урагш сунасан урт байшин хамгийн сайн хэлбэр. Энд төрсөн хүүхэд эрдэмтэй, баян.тасаг, өнөр өтгөн, баяр жаргалтай амьдардаг. Дугуй болон дөв дөрвөлжин хэлбэрийн байшин бас сайн хэлбэр бөгөөд тэнд амьдрагсад эд баялаг элбэг, сэтгэл хангалуун амьдардаг.
Замын уулзвар шууд танай хаусын гол хаалга руу чиглэсэн бол байнга муу мэдээг дагуулж ирдэг тул тун муу байрлал гэж үзнэ. Ийм тохиолдолд байшингаа халхалж бутлаг ургамал, мод эгнүүлэн тарих, Па-уа толийг гаднаа өлгөх, намхан хана босгохыг зөвлөж байна.
GIPHY App Key not set. Please check settings