in ,

Хүүхдийн оюун ухааны хөгжилд зурагтын нөлөө.

Бид заримдаа хүүхдийнхээ тодорхой нэгэн авьяасыг хараад маш ухаантай гэж боддог шүүдээ. Гэвч зөвхөн зарим нэгэн онцлогуудыг нь хараад тэгж хэлж болохгүй юм. Отистик хүүхдүүдэд зарим нэгэн гоц авьяас байдаг боловч ухаантай биш байдаг.

Ой тогтоолтоороо хэчнээн сайн байлаа гээд энэ нь ухаантай гэсэн үг биш юм. Гоц ой тогтоолттой байлаа ч сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх болон хүнтэй харилцах талаар дутагдалтай байдаг. Хүмүүстэй дотно харилцааг үүсгэж чаддаггүй. Хэнийг хайрлаж байгаагаа болон хэнээр хайрлуулж байгаагаа ялгаж мэддэггүй.

Учир нь хүмүүстэй харилцах биш зурагттай харилцсанаас болж ийм байдалд хүрсэн байна. Бидний хувьд хүүхэд аль рекламны дарав юу гарахыг ой ухаандаа тогтоох нь чухал биш, харин бидний ярьж байгаа зүйлийг ойлгож, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж, юмыг эерэгээр харж,амьдралаа хүмүүстэй хуваалцаж баяр цэнгэл авдаг байхад оршино.

Залуу тархи нь шинэ юм гаргаж сэддэг болон ямарваа шинэ зүйлд соргог байх хэрэгтэй. Тэгвэл зурагт нь залуучууд хүүхдүүдэд муугаар нөлөөлж тэдний ямар нэгэн юманд идэвхтэй оролцох, оюун ухаанаа хөгжүүлэх зүйлээс холдуулж идэвхгүй, сул дорой болгож байна. Учир ч гаргах хэрэг байдаггүй нь зурагт үзэж байгаа хүн хүч гаргах хэрэг байдаггүй зүгээр л өмнө нь сууж нүдээ нээхэд л болоо! Илүү авьяас чадвар үзүүлэх шаардлагагүй. Эцэст нь энэ хөдөлгөөнгүй, идэвхгүй байдлын үр дүн нь бидний ирээдүй болсон хүүхдүүдийн маань соргог, сэргэлэн цовоо байдлыг үгүй хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Таны гэр, байшингийн илүү гарсан өнцөг, ирмэг юуг илтгэдэг вэ?

Хүүхдийг сөрөг энергээс хамгаалах бүх эцэг эхчүүдийн мэдэж байх ёстой аргуудаас!