Хүүхдийг сарны гэрэл тусах газар унтуулахыг цээрлэдэг эртний ёс бий. Энэ нь харь таригийнхан хараад гэнэдүүлэн дуудна, хор хүргэнэ гэж үздэг.
Орой үдэш харанхуйд нялх хүүхдийг гадагш гаргах болбол хүүхдийн био оронг хамгаалахын тулд “бор халзан туулай болгох” заншил манайд эртнээс тогтсон байдаг. Энэ нь хоёр нүдний нь хоорондуур хамрынх нь хянгыг дагуулан хөө түрхдэг. Энэ нь хүүхдийг элдэв сөрөг муу, энергээс хамгаалах, цочих айх, хямрахаас сэргийлж байгаа үе дамжсан домын арга.
Бага хүүхдийг харанхуй шөнөөр гаднаас нэрээр, нь дууддаггүй. “Шөнө оройн цагаар о.р.о.о.лон чө.тг.ө.р босч ирдэг гэдэг. Б.уг чө.т.г.өр хо.р.л.о.но гэдэг”. Нялх бага насны хүүхдийг о.р.ш.у.у.лга, н.ас бар.са.н хүний ажил явдалд ойр байлгадаггүй Хүний ү.х.сэн махбодиос жинхэнээсээ эмгэг ялгаран цацарч байдаг гэдэг тул сөрөг муу нөлөөтэй.
Нялх нярай хүүхдийг гадны хүнд харуулах, үнсэхийг цээрлэдэг. Таван нас хүртэл нь хүүхдийг малгайгүй гадаа гаргадаггүй. Хүүхдийн гарын алга, хөлийн улыг үнсдэггүй. Ху.лгайч болно гэдэг. Хүүхдийн нүдэн дээр хэрэлдэх, ха.ра.ал хэлэх, мал муулах, амьтны амь бү.рэ.лгэх цээртэй. Нялх хүүхдийг ажил явдал, тийм газар авч очдоггүй.Тайрсан үс, хумсыг нь хамаагүй хаялгүй цуглуулаад шатааж бай.Нялх хүүхдийг өвчин эмгэг, Муу хо.рл.олоос хамгаалахын тулд хоёр мөрөнд нь явуу хаддаг. Хүүхэд тогтдоггүй айлын хүүхдийн мөрөнд ч бас зүүдэг.
Хүүхэд, нялхас ямар нэг юмнаас айж уйлагнан тогтохгүй ээрч уйлаад зогсохгүй бол үдшийн харанхуйд долоон айлын тогооноос ялимгүй хэмжээний хөө авч усанд буцалгаад угаавал сайн. Энэ бол эртний дом.Хүүхэддээ өөрийн садан төрөл буюу танил талын хүмүүсийн нэр бүү өг. Хүүхдэд бачим бариу хувцас өмсүүлбэл бие давжаа болдог гэдэг. Хүүхдэд бусдын сам, толгойн шүүр өгч наадуулдаггүй. Буз.артана гэдэг.
Нялх бага насны хүүхдэд хувцас эсгэхдээ зөөлөн гариг хэмээн хонь, тахиа, гахай, туулай өдрийг сонгодог байв.“Далдын хүчний эзэнд” хүүхдээ. мэдэгдэхгүй, хэл ам хүргэхгүйн тулд бага хүүхдэд тод өнгийн эдээр хувцас хийдэггүй байлаа.Хүүхдийн дээл, баривчийн захны ухлаадсыг ар голд нь Явууны хамт хадаж өгдөг. урт нас билэгдэж байгаа хэрэг. Хүүхдийн дээл хувцсыг хуучирч элэгдэх үед захыг нь хаядаггүй, талдаа өргөдөг. бойтог мэтийг ботго, тором, тугалын хүзүүнд зүүдэг хээр аяндаа гээгддэг.
GIPHY App Key not set. Please check settings