in , ,

ГунигтайГунигтай ЗөвЗөв

Эцэггүй өссөн залуу бусад эцэггүй өсч буй хүүхдүүдэд “Аав аа үүнийг яаж хийх вэ?” гэдэг суваг нээн эрэгтэй хүмүүсийн зүйлсийг заадаг ажээ

Тэр бээр энэхүү бичлэгүүдээ аавгүй өсөж байгаа хүүхдүүдэд зориулж хийдэг бөгөөд өөрөө аавгүй өссөн тул ямар хэцүү байдгийг маш сайн ойлгодог ажээ. Хүмүүс түүний бичлэгний доор сэтгэл дүүрэн талархал бичиж үлдээдэг байна.

Роб Кенни гэх энэ америк эр ютуб дээр “Аав аа үүнийг яаж хийх вэ?” (Dad, how do I?) гэдэг суваг хөтөлж, мянга мянган хүүхдийн аавыг орлодог ажээ. Хэрхэн цэвэрлэгээ хийх, цамцаа индүүдэх, дугуйгаа солих, хадаас хадах, тэр ч байтугай зангиа зангидах гэх мэт хүүхдийн ааваасаа асууж, аавынхаа тусламжийг авч болох бүх зүйлийг зөвлөдөг байна. Бичлэг бүрийн төгсгөлд Роб “Би чамаар бахархаж байна “ гэж хэлдэг.

Фэйсбүүк хэрэглэгч Крис Харт Робын сувгийг олж, бичлэг хийснээс хойш эхний өдөр 263,000 гаруй хариу үйлдэл, 515,000 хандалт авсан тухай түүхээ хуваалцав.

Твиттерийн хоёр хэрэглэгч мөн адил хуваалцсан бөгөөд 1.1 сая гаруй лайк, 325.000 ретвит хүлээн авч, I m g u r, R e d d i t дээр скриншот хэлбэрээр авсан бөгөөд 260,000-ийн дэмжлэгийг нэгтгэжээ. Сарын эхээр уг сувгийг анх 2500 хүн дагаж байсан бөгөөд одоо 810 мянга гаруй захиалагчтай болсон нь өдөр бүр өссөөр байна.

Түүнээс хойш Роб өөрийг нь дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлээсээ талархаж буй видеоныхоо зураг авалтыг хийсэн бөгөөд тэр одоо хүртэл сэтгэл нь их хөдлөж байна гэжээ.

“Бурхан минь, би хөвгүүдээ ганцаараа өсгөж байхдаа ямар олон удаа энэ бүхнийг заалгах гэж хүн гуйж байсан гэж бодно”. “Хөгжлийн бэрхшээлтэй аавтай залуу хүү таны бичлэгүүдийг тэсэн ядан хүлээж байгаа шүү. Таны хийж байгаа зүйл маш их үнэ цэнтэй”. “Таныг хамгийн сүүлд нь Би чамаар бахархаж байна гэж хэлэхэд би уйлдаг”.

Танд амжилт хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Алдарт одууд өөрсдийгөө гаргуунд нь гаргахдаа ямар харагддаг вэ?

Өмнөд Солонгосчууд Ирээдүйд амьдарч байгааг батлах 10+ зураг