Хөвгүүд 18 нас хүрээгүй байхдаа л өөрийгөө “би жинхэнэ эр хүн” гэж бодож эхэлдэг. Удалгүй их сургуулийн диплом, жолооны үнэмлэхтэй болоод бүр ч додигор эр хүн болчихно. Эсвэл цэрэгт хэдэн жил алба хаасныгаа эр хүн болсон юм шиг аархдаг. Гэтэл жинхэнэ эр хүний хийж чадах зүйл машин жолоодох, шар айраг ходоод руугаа юүлэх, 100 кг-ын туухай өргөх ерөөсөө ч биш юм байна. Хэрвээ өөрийгөө жинхэнэ эр хүн мөн гэж бодож байгаа бол доорх 10 зүйлтэй өөрийгөө жишээрэй.
10. Муу нөлөөллөөсөө салах
Чамайг уруу татагчдаас хэзээ салахаа мэдэж байх хэрэгтэй. Олон жилийн үерхэл нөхөрлөлөө таслах мэдээж амар биш. Гэхдээ хэн хэний чинь амьдрал тусдаа байдаг учир уруу татагчаас салж чаддаг байгаарай.
9. Өөрийн биеийг бүрэн мэдрэх
Эр хүн эмэгтэй хүн шиг биеийнхээ өө дутагдлыг байнгын бодож, түүндээ хэт их анхаарал тавих нь аюулын дохио болдог. Хүний бие махбодь төгс биш гэдгийг эртхэншиг хүлээн зөвшөөр. Жинхэнэ эр хүний мөн чанар өндөр нуруу, булчин шөрмөсөндөө байдаггүй, дотоод сэтгэлдээ байдаг юм.
8. Би чамд хайртай гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлэх
БИ ЧАМД ХАЙРТАЙ гэдэг үгийг хэлэх хүнд нь хэлэх хэрэгтэй цагт нь хэлж чаддаг байх. Өөрөөр хэлбэл өөрийн бүсгүйг олж чаддаг бас өөрийн болгож чаддаг байх. Жинхэнэ эр хүн бол эмэгтэй хүнийг хайрлах гэдэг юу болохыг ойлгосон хойноо л БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хэлдэг. Хэлсэн үгэндээ бас эзэн байж чаддаг байдаг.
7. Сэтгэл хөдлөлөө удирдах
Гомдсон, ганцаардсан, шаналсан үед сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж чаддаг байх. Надад муу зүйл тохиолдлоо гээд гомдололоод байх нь жинхэнэ эр хүний хийх үйлдэл биш юм. Жинхэнэ эр хүн сэтгэл хөдллөө бусдад төвөг удахгүйгээр зөв илэрхийлж чаддаг.
6. Яриа өрнүүлдэг байх
Хэн нэгэнтэй ярилцах нь тийм ч хэцүү биш үнэндээ амархан. Харин юу ярилцах вэ гэдэг нь чухал байдаг. Зарим эрчүүд өөртөө таалагддаг сэдвээр ганцаараа ярьсаар байгаад л таардаг тохиолдол их. Жинхэнэ эр хүн ямар ч сэдвээр ярьж, бусдын үзэл бодлыг хүндэтгэж, харилцан ярилцдаг. Жинхэнэ эр хүн мэдэхгүй сэдвээр мэдэмхийрч ярьдаггүй юм. Эсвэл мэдэхгүй гэдгээ шударгаар хэлж зөвлөгөө авч чаддаг.
5. Бусдын гэмийг уучилдаг
Хүн бүрт л хэн нэгний өмнө буруутан болох тохиолдол гарна.Алдадгүй хүн гэж байдаггүй. Эр хүн буруу зүйл хийсэн хүнд өс санаж, хорсол хуримтлуулах нь өчүүхний илэрхийлэл. Жинхэнэ эр хүн бусдад итгэл өгч, уучлах тэнхээтэй байдаг юм.
4. Архи дааж чаддаг байх
Хааяа нэг найз нөхөдтэйгөө ууж, наргих нь эр хүнд тохиолддог л зүйл. Архийг зохистой хэрэглэх нь эрүүл мэндэд тустай гэсэн судалгаа ч байдаг. Зарим эрчүүд зохистой хэрэглэж чадахгүй хэтрүүлэх тохиолдол түгээмэл. Найрын ширээний ард суугаа зочдыг тойруулж хараад жинхэнэ эр хүн, нусгай жаал хоёрыг ялгах их амархан. Жинхэнэ эр хүн ямар ч үед тааруулж ууж, уусан үедээ ямар ч хүнтэй эелдэг харьцаж чаддаг. Агсарах биш
3. Уур хилэнгээ барьж чаддаг
Зарим судлаачид уураа гадагшаа илэрхийлэх нь сайн гэж үздэг. Энэ нь оюун санааг стрессээс чөлөөлж, тайвшруулдаг гэцгээдэг. Мөн бие бялдрын хүчийг нэмэгдүүлдэг. Гэхдээ энэ бол үргэлж биш хааяа!!!. Нөхцөл байдлыг уураар давж гарах нь эр хүний арга биш шүү. Жинхэнэ эр хүн уурандаа удирдуулах биш, уураа удирдаж, дарж чаддаг байх ёстой.
2. Бүсгүй хүнтэй хүндэтгэлтэй харьцдаг
Бага насандаа эсрэг хүйстнээ шоглож тоглох нь байдаг л зүйл. Гэхдээ эр хүнд бүсгүй хүнийг хүндлэх ёстой гэдгээ ойлгох мөч ирдэг юм. Харамсалтай нь зарим эрчүүд үүнийг ойлгохгүй балчраараа явсаар насаа бардаг. Жинхэнэ эр хүн тоглоом шоглоомоо хэзээ дуусах ёстойг мэддэг байх ёстой.
1. Настайгаа эвлэрч чаддаг
Хүн бүр л хөгширдөг шүү дээ. Гэтэл зарим эрчүүд насан туршдаа өмссөн хувцас, биеэ авч явах байдал, бодол санаа, амьдралд хандах хандлагаараа хөвүүн чигээрээ дуусдаг. Нас ахих нь муухай зүйл биш. Харин ч бүх асуудалд бие даасан байр суурьтай болдог. Жинхэнэ эр хүн настайгаа эвлэрч, нас намбандаа таарсан зан авир гаргадаг.
Танд амжилт хүсье
GIPHY App Key not set. Please check settings