Хүүхэддээ тооны хичээлийг нь тайлбарлана гэдэг бидний хувьд тун хэцүү зүйл байдаг. Учир нь бид илүү хялбар ахлах ангид үзэж байсан сэтгэхүйгээр хандаж заадаг боловч хүүхдийн тань үзээгүй аргаар заах үед тэд ойлгохгүй ЯАГААД гэдэг асуултыг ихээхэн тавьдаг шүү дээ. Харин танд заах эдгээр аргууд бол маш хялбар бөгөөд таны хүүхдийг тоо бодлогын оргилд ч хүрч мэдэх юм.
9-ийн хүрдийг хуруугаараа хийх арга
Юуны өмнө гараа нүүрнийхээ өмнө байрлуулж тоо гэж төсөөлөх хэрэгтэй шүү үүнийг мартаж болохгүй.
Юуны өмнө хоёр алгаа хоёуланг нь дээш харуулж эхнээс нь эхлээд буюу 1 – 10 хүртэл дугаарлах хэрэгтэй
Зурагт үзүүлснээр жишээ нь 4*9 олох гэж байгаа бол 4 дэх хуруугаа нугална гэсэн үг юм.
Харин одоо босоо хуруунуудыг тоолж хариуг гаргана. Жишээлбэл урд 3 хуруу, ард 6 хуруу байна. Тэгэхээр бодлогын хариу нь 4*9=36 гарна гэсэн үг юм. Бусад бүх 9-ийн хүрдийг яг энэ аргааг бодвол илүү хялбар шүү.
3 оронтой тоог 1 оронтой тоогоор үржих хялбар аргачлал.
Эхлээд та дээрх зурагт үзүүлсэнтэй адилхан тоогоо задалж бичих хэрэгтэй. 652*6 гэдэг бодлого гэсэн үг.
Харин одоо 3 оронтой тооны цифр бүрийг салгаж 6-р үржүүлээд дээрх зурагтай адилаар бөглөж өгнө.
Харин одоо хажуу буюу налуу зураасын дагуу хүснэгтэд байгаа цифрүүдийг хооронд нь нэмж бид хариугаа олно гэсэн үг. Яг дээрх зурагтай адилхан шүү.
Олон үйлдэлт бодлого бодох аргачлал
Дээрх бодлогыг хурдан хялбар бодохын тулд хаалтан доторхыг нэг бүрчлэн задлах хэрэгтэй. Ер нь бол 7*531 боловч цээжээр бодоход хэцүү учраас бүгдээрээ эхлээд задалцгаая. Задлахдаа 10тын, 100тын гэх мэтчилэн задална гэсэн үг яг дээрхтэй адил. Энэ нь маш хурдан бөгөөд хялбар байх болно.
Аливаа тоог 12оор үржих бол
68*12 гэсэн бодогын хариуг олохдоо өмнөх бодогын аргыг мөн адил хэрэглэх юм. Жишээ нь 61*10+12*2 гэж задална гэсэн үг. Дараа нь 68*10+68+68=680+50+50+10+10+8+8= 680+100+20+16=816 юм
3 оронтой тоог 3 оронтой тоотой нэмэх арга
Мөн адил задлан гүйцэтгэх аргаар хийнэ гэсэн үг. Яг дээрхтэй адил 10т 100т бүрээр салган нэмбэл маш хялбар болно.
GIPHY App Key not set. Please check settings