Хүн хайрлаад үерхдэг юм биш, үерхээд хайрладаг. Энэ үгтэй та магадгүй санал нийлэхгүй байж мэднэ. Ихэнх бүтээлд чамд яг тохирсон цор ганц жинхэнэ хайр чинь хаа нэгтээ хүлээж байгаа. Түүнийгээ ол гэсэн санааг өгүүлсээр ирсэн. Тэгвэл энэ санаа нь тийм ч оновчтой биш гэдгийг нэгэн кино батлахыг оролдсон мэт санагдана.
Хайрыг хайж олдоггүй, бүтээдэг гэвэл яах вэ?
Манай залуусын үзэх дуртай The Notebook кинонд Ноа шууд л таалагдсан бүсгүй дээрээ очоод надтай болзоонд явах уу гэж асуудаг. Гэтэл тухайн үед тэдний дунд хайр байсан уу гэвэл үгүй. Ноа д зүгээр л таалагдсан. Харин Элли д бол нэгэн бүдүүлэг хөдөөний эр л харагддаг шүү дээ. Харин тэд хэн хэн нь тууштай байж хайр сэтгэлээ аварч үлддэг. Тэд ерөнхийдөө ааш зангийн хувьд тэс өөр хүмүүс. Тиймдээ ч үргэлж маргалдаж байдгийг киноноос харж болно. Тэгвэл тэднийг хоёр биеэ эцсээ хүртэл хайрлахад юу нөлөөлөв?
Мэдээж олон зүйл байгаа ч хамгийн чухал нь хайр. Тэгвэл жинхэнэ хайр хаана үүсдэг вэ? Түүн рүү тэмүүлээд байх үед үү? Байнга санаад, түүнгүйгээр амьдарч чадахгүй юм шиг санагдах үед үү? Хамт байхад жаргалтай байдаг болохоор уу?
Хариулт нь үгүй. Жинхэнэ хайр түүнийг чамаас хол байсан ч бүх зүйл нь сайн байгааг сонсоод санаа чинь амрах үед үүсдэг. Түүний төлөө хүсээгүй шийдвэрээ гаргах үед үүсдэг. Түүнээс хол олон жил болсон ч өчигдөр уулзаад салсан юм шиг түүнийг гэсэн сэтгэл оргилж байхыг мэдрэх үед үүсдэг. Тэд бол хоёр биенийгээ олсон юм биш.
Зүгээр л санамсаргүй таарсан хэн нэгнийг тууштай хайрласнаар хоёр биедээ төгс зохицсон хосуудыг бүтээж байгаа л хэрэг аж. Хэн нэгнийг хайрлаж, тэр хайраа үүрд байлгамаар байвал хангалттай хэмжээний хүч хөдөлмөрийг гаргах хэрэгтэй болно.
Тэдний дунд Эллигийн эцэг эх, сүйт залуу, гарал үүслийн ялгаа, дээрээс нь хоорондоо таардаггүй гээд олон бэрхшээл байсан ч хайр сэтгэлээ авч үлдэх гэсэн тууштай хөдөлмөр тэдний хайрыг үүрдийнх байлгаж чаджээ. Чи өөртөө тохирсон үлгэр шиг хайрыг хүлээх биш, зүгээр л сонгосон хүнээ үлгэрийн юм шиг гоё хайраар хайрлаж хангалттай хөдөлмөрийг гаргаж тууштай зүтгэж чадвал хайр сэтгэлээ үүрдийнх байлгаж чадна.
Танд амжилт хүсье илүү ихийг үзье гэвэл шэйр хийгээрэй!
GIPHY App Key not set. Please check settings