in

Амазон Шагай IT салбарыг яагаад сонгох ёстой 15 шалтгааныг жагсаасан байна.

1. Маш эрэлттэй салбар

IT-ийн компаниуд чадварлаг мэргэжилтэнг байнга хайж байдаг. Технологийн салбар жил бүр 30-40%-аар өсөж байна. Зөвхөн Америкт 2021 оны байдлаар 900 000 IT салбарын мэргэжилтнүүд эрэлттэй байгаа. Эрэлт хэрэгцээ маш өндөр тул мэргэшсэн мэргэжилтнүүд коллежийн дипломгүй байсан ч амархан ажил олох боломжтой. Үүний зэрэгцээ технологийн оюутнууд суралцах хугацаандаа бие даан ажилладаг бөгөөд нэмэлт мөнгө олох боломжтой.

2. Ажил мэргэжлийн янз бүрийн боломжууд

Мэдээллийн технологи бол бусад салбараас салангид салбар огт биш. Эрүүл мэндийн салбараас хөдөө аж ахуй бүр сансар судлалд хүртэл ажиллах боломжтой. Бүх салбартай хамааралтай ажилладаг.

3. Хурдан өсөж дэмжих боломж

Жил ирэх тусам IT салбар хөгжихийн хэрээр мэргэжилтнүүд нь давхар хөгжөөд явдаг. Энэ нь ажлыг шаардлага юм. Ажиллаж байхдаа маш их зүйлсийг сурдаг.

4. Цалин өндөр

Америкт байрлал, салбараасаа шалтгаалаад жилийн 100,000 доллараас эхэлж байна. Улсын дунджаас өндөр гэсэн үг. Алдартай тэрбумтангууд бүгд IT салбарын хүмүүс байдаг Elon Musk, Mark Zuckerberg, Vitalik Buterin, Bill Gates гээд л..

5. Боловсролын түвшин өндөр

Мэдээллийн технологийн салбарын ажил бол өвөрмөц ур чадвар шаарддаг салбар. Албан тушаалд тэнцэхийн тулд ажилд горилогчид зохих хэмжээний техникийн мэдлэгээ үзүүлж, боловсрол, туршлагаа баталж харуулах ёстой байдаг. Энэ чадварыг багаасаа сурсан IT чиглэлийг сонирхож судалсан мэргэжилтнүүд аль хэдийнээ эзэмшсэн байдаг.

6. Асуудал шийдвэрлэх чадварыг суулгадаг

Логик сэтгэлгээ, задлан шинжлэх чадварыг суулгадаг. Инженер хүн тодорхойгүй байдлыг тодорхой болгож шийдлийг олж сурдаг. Өөрийн мэдлэг, чадвараас дэлхий нийтэд тулгараад байгаа янз бүрийн асуудлыг шийдэх боломжтой.

7. Чадварлаг мэргэжилтэнтэй улс хөгждөг

10,000 шилдэг IT мэргэжилтэнтэй байхад л манай улсад олон зуун тэрбумын үнэ цэнийн бий болгох боломжтой. Хаана авъяаслаг боловсон хүчин байна тэнд том компаниуд бий болдог, гаднаас орж ирж салбараа нээдэг. Яагаад Silicon Valley хөгжөөд байна вэ? Бодох л асуудал.

8. 100 хүн тутмын 3

Дэлхийн нийт хүн амын 3% нь мэдээлэл технологийн чиглэлээр явах авьяастай хүмүүс байдаг.
Монголд ойролцоогоор 100,000 мянга гаруй залуус байна. 10,000 шилдэг IT мэргэжилтэнтэй байхад л манай улсад олон зуун тэрбумын үнэ цэнийн бий болгох боломжтой.

9. 13, 14-тэйгээсээ сурч эхлэх нь давуу тал олгодог

13, 14 наснаасаа мэдээллийн технологийн сургалтад суугаад үз. Хэрэв чиний салбар мөн бол шууд ажиллаад эхэлж болно. Хэрэв биш бол мэргэжлээ сонгох насан дээрээ яваа юм чинь хүсэл мөрөөдлөө дагаж болно.
Хангалттай хугацаа байгаа.

10. Мэдээллийн технологиор сурахад хэзээ ч оройтдоггүй

Японы 81 настай Masako Wakamiya өөрөө бие даан код бичиж суран Hinadan гэх тоглоомын app-ийг зохион бүтээсэн байна. Энэ cool эмээ сурахад хэзээ ч оройтохгүй гэдгийг харуулсан.

11. Бага зардлаар мэргэжил эзэмших боломж

Бусад мэргэжилтэй харьцуулахад боловсролын зардал харьцангуй бага. Сайн IT салбарын мэргэжилтэн болсон байхад 4 жилийн диплом шаардахгүй.

12. Ирээдүйн Entrepreneur-үүдийг бэлддэг

Мэдээллийн технологийн мэдлэг ирээдүйд өөрийн бизнесийг эрхлэх боломжийг гаргаж өгдөг.
IT-ийн мэргэжилтэй бизнес эрхлэгчид Microsoft, Apple, Google, Facebook, TikTok гээд л дэлхий дахиныг өөрчилж буй бүтээгдэхүүнийг үүсгэсэн.

13. Зайнаас ажиллах боломж

Дэлхийн хаанаас ч хамгийн шилдэг, том компанид ажиллаж болно. Ковидын нөлөөгөөр ихэнх IT салбарын компаниуд зайнаас ажиллах эсвэл офис, гэр хосолсон байдлаар ажиллах боломжийг олгож байна. Spotify компани ажилчдаа зайнаас эсвэл оффисоос ажиллах сонголтыг бүрэн өгснөө мэдэгдсэн.

14. Багаар эсвэл бие даан ажиллах боломжтой

IT салбарт орсноор багаараа янз бүрийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр хамтран ажиллах боломжтой. Эсвэл бие даасан төслүүд ганцаар ажиллаж болно.

15. Хоббигоо ажил болгох боломж

Бага наснаасаа компьютер сонирхдог, хоббитой байсан бол IT чиглэлээр сурах нь яг чиний зам мөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хүн хайрлаад үерхдэг юм биш, үерхээд хайрладаг.

Маалингын үрийг дараах аргаар хэрлэглэвэл зүрхээ хамгаалж, сахарын өвчин болон гайморитийг ч хүртэл эмчилнэ