“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан уншигчдын асуултад хариулж, зөвлөгөө өгч байна. Уншигч та бүхэн Б.Болдсайхан эмчээс асуух асуултаа [email protected] хаяг руу явуулна уу.
-Гар хөлийн шөрмөс байнга татах нь юутай холбоотой вэ?
Нэгдүгээрт, цусан дахь калийн хэмжээ багасвал ийм шинж өгдөг. Мөн кальци багассан үед ийм шинж илэрдэг. Гуравдугаарт, магнизм багадвал нүүрний булчингууд, нүдний зовхи татдаг. Энэ бүхнийг шинжилгээгээр шалгуулаад, эмчээс зөвлөгөө авч, мизроэлементүүд жижиг, булчингуудыг ашгаах цочроох процесст оролцож байдаг. Үзэмний шүүс уух сайн. Эмийн сангаас магнизм, кальци авч ууж болно. Өсвөр насны хүүхэд, 45-аас дээш насны хүмүүст элбэг тохиолддог. Энэ насны хүмүүс сүү, тараг ууж, кальци нөхөж байх хэрэгтэй. Дунд насны хүмүүст дээрх шинж илэрч байгаа бол дээр хэлсэн микроэлементийн дутагдлуудтай холбоотой байж болох юм.
Зогсолтгүй хэхрэх нь юутай холбоотой вэ?
Үүнд хоёр хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт, энэ хүний дотоод сайнгүй байна гэсэн үг. Ходоодонд исэлдэх процесс хүчтэй явагдаж, хий их ялгарснаас зогсолтгүй хэхэрнэ. Тиймээс ходоодоо оношлуулах хэрэгтэй. Магадгүй хүчиллэг нь багассан байж болно. Байцаа ч юм уу, амархан исэлдэг хоол идсэний дараа хий гараад байж болно.
Хоёрдугаарт, улаан хоолой, ходоод хоёрын хооронд буцааж дээшээ хий юм уу, ходоодны доторхи шингэнийг гаргахгүй хааж байдаг тусгай булчин хаалт байдаг. Хүний амнаас эхлээд улаан хоолой, ходоод, нарийн бүдүүн гэдэс гээд зөвхөн доошоо чиглэх хөдөлгөөн байдаг атал зарим тохиолдолд ходоод арванхоёр гэдэс нь эргэх чиглэлийн хөдөлгөөн үүсгэдэг. Тэрнээс болж цээж хорсох, хэхрэх, гашуун оргиулах, цөс амтагдах нь мэдэгддэг. Үүнийг эмчлүүлэх ёстой.Яс сийрэгжилтийг яаж эмчлэх вэ.
Манай хүүхдийг эмч нар үзээд яс сийрэгжилттэй гэсэн?
Яс сийрэгжилтийг зогсоох ганц л эмчилгээ бий. Кальци уух. Энэ нь өсөлтийн насны хүүхдүүдэд, мөн 50-иас дээш насны хүмүүст тохиолддог. 11-16 насны охид, хөвгүүд хурдан өсөх үед кальциа нөхөж авч чаддаггүй. Хөл гар нь өвдөх энэ үед эцэг эх нь өсөлтийн өвдөлт зүгээр гэж тайлбарладаг. Гэтэл энэ нь өвчин ч биш кальци дутагдаж байна гэсэн мэдээлэл өгч байгаа юм. Ийм үед хүүхдэд хоногт 400 мг-аас нэг грамм кальци, 500 гр-аас нэг литр сүү, тараг уулгаж байх ёстой. Дээр нь хөдөлгөөн сайн хийж байх ёстой. Хөдөлгөөнгүйгээс болж бас ясны сийрэгжилт ихэсдэг. 50-иас дээш насны бүх хүн даавар нөхөх эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Яс сийрэгжихээр ясны гадна тал нь хатуу, нимгэн дотор тал нь сийрэг болчихдог. Амархан хугардаг. Настай хүмүүс явганаас унаж сүүжээ хугална гэдэг нь ердөө л яс сийрэгжсэнийх.Хийжүүлсэн ундаа ясны сийрэгжилтэд нөлөөлдөг гэж ярьдаг.
Танд амжилт хүсье
GIPHY App Key not set. Please check settings