Хүүхдүүд гол төлөв газтай ундаа уух дуртай байдаг. Эцэг эхчүүд ч авч өгөөд байдаг. Энэ талаар зөвлөгөө өгнө үү?
Ундааны хий бол агаарт ч байдаг, нүүрсхүчлийн хий СО2 шүү дээ. Түүгээр л хийжүүлдэг. Тэрнээс болж яс сийрэгжинэ гэж байхгүй. Хэрэв хийжүүлсэн ундаанаас болж яс сийрэгждэг бол бидний амьсгалж байгаа агаарт байгаа СО2 ч ясыг сийрэгжүүлэх ёстой болно. Тэгэхээр тэрнээс болохгүй. Харин яс сийрэгжилт нь хөдөлгөөн, хоол, таргалалттай холбоотой. Нүүрс ус ихтэй талх, боов, чихэртэй ундаа гэх мэт хоол хэрэглээд түүндээ цадаад, хүний биед хэрэгтэй уураг, мах, сүүгээ бага хэрэглээд ирэхээр ясанд очиж байгаа уургийн хэмжээ ч багасдаг.
Ясанд хэрэгтэй кальци, уураг багасаад ирэхээр нөхөх бодис байхгүй учир сийрэгжих процесс явагддаг. Хүний яс сийрэгжихээр гадна талдаа хатуу ч гэсэн дотор талдаа тамхины цаас шиг нимгэн болсон байдаг. Иргэд зөвхөн чөмөг яс сийрэгшдэг гэж боддог. Гэтэл хүний бүх яс сийрэгждэг юм шүү дээ.Тархины цусан хангамж багасах нь юутай холбоотой вэ. Яаж сайжруулах вэ?Тархины цусан хангамж багасах тохиолдолд бага. Хамгийн чухал эрхтэн учраас хамгийн найдвартай цусан хангамжтай байдаг.
Гэхдээ хүн ялангуяа 60-аас дээш насны хүмүүс тархи руу очиж байгаа дөрвөн гол судас юм уу, эсвэл хоёр гол судсыг гаднаас нь дарах, эсвэл дотроосоо нарийсч хатуурах үед цусан хангамж нь багасдаг. Тэгэхээр гол шалтгааныг л эмчлэх хэрэгтэй. Судас хатуурахын эсрэг идэвхтэй амьдралын дэглэмтэй байх хэрэгтэй .
Мөн аспирин ууж, цус өтгөрч, бүлэн үүсэхээс сэргийлэх хэрэгтэй. Цусан хангамжийг яльгүй сайжруулах эмүүд байдаг. Гэхдээ энэ дашрамд хэлэхэд, циннаризн зэрэг эмийг өөр оронд хэрэглэдэггүй юм шүү . Аспирин ялангуяа трентал зэрэг бүх биеийн бичил цусан хангамжийг сайжруулах зориулалттай эм ууж болно. Мөн хоолны дэглэм баримтлах хэрэгтэй.
Орой хоолоо тааруулж идэх хэрэгтэй. Хэтэрхий өлсөөд эвсэл орой унтахдаа хүнд хоол идчихвэл унтаж чадахгүй. Хоёрдугаарт унтахынхаа өмнө аль болох тайвшрах хэрэгтэй. Болдог бол цэвэр агаарч гарч, болохгүй бол гэртээ ном уншиж, зурагт үзэн тайван байх хэрэгтэй.
Мөн хэрүүл хийхгүй, стресстэй юм бодохгүй байж, унтахынхаа өмнө сүү, тараг, аарц ууж болно. Аль болох дулаан хөнжилтэй, таарсан дэртэй, ор дэрээ тухтай, зөв байршуулах хэрэгтэй. Ор дэрний байрлал бас нөлөөлдөг гэж ярьдаг. Тэгэхээр орныхоо байрлалыг сольж үзэх хэрэгтэй.
Орой унтахын өмнө 100, 200 гр халаасан улаа дарс, эвсэл 37 гр цагаан архи уувал гүн тайван унтахад нөлөөлнө. Ингээд болохгүй бол эмчид хандаж нойрны эм ууж болно. Хамгийн амархан унтдаг зөв эм бол люминал . Энэ эмийг орондоо орохоос 30, 40 минутын өмнө ууна. Унтах гэж их оролдох хэрэггүй.
Ямар нэг юм тоолж их стресстэж болохгүй. Хамгийн сайн арга нь орондоо ороод аль болох уйтгартай ном унших. Ингэхээр өөрийн эрхгүй нүд ядардаг. Хэрвээ энэ бүгдийг дагаад ч нойр хүрэхгүй байгаа бол нарийн мэргэжлийн сэтгэцийн эмчид хандвал надаас хамаагүй дээр, сайн зөвлөгөө өгөх байх.
Танд амжилт хүсье
GIPHY App Key not set. Please check settings