in ,

Б.Болдсайхан: Монголчуудын ү.хлийн шалтгааны гуравт харвалт бичигддэг

-Харвасан хүн эдгэрэх магадал хэр өндөр байдаг бол?

Цус харвах түгээмэл өвчний нэг. Монголчуудын ү.хлийн шалтгааны гуравт харвалт бичигддэг шиг санагдаж байна. Хүний тархинд тухайн хүний биед эргэлдэж байгаа цусны 20 хувь нь очиж байдаг. Тэр утгаараа тархи маш ажилсаг эрхтэн. Бас хамгийн их ажиллаж байгаа учраас тэнд халалт бий болдог.

Түүнийг хөргөхийн тулд цусан хангамж их шаардагддаг. Иймээс цусны судсан дотор ямар нэг өөрчлөлт гарахыг цус харвалт гэдэг. Энэ нь хоёр янзын эх сурвалжтай байж болно. Эхнийх нь судас хагаралгүй дотроосоо бөглөрдөг. Шалтгаан нь цусан дотор ямар нэгэн бүлэн явж байгаад тархинд очих судсыг бөглөж болзошгүй.

Эсвэл настай хүний хувьд судас хатуурч нарийсаад, тэр хэсэгт нь жижиг бүлэн ирээд хаачихаж магадгүй. Энэ нь гаднаас харахад судас бүтэн боловч хаа нэгтээ битүүрээд цусанд тэжээл очихоо болихыг хэлдэг. Хоёр дахь нь судас хагарах явдал. Энэ нь хатуурсан судас даралт ихсэх, хүнд юм өргөж ачааллаа нэмэгдүүлэх зэргээс болж хагарч, цус гадагшлах, түүнээс улбаалан тархин дахь бусад судсыг дарах, цусан хангамж муудах бүлэн үүсэх шалтгаан болдог байна.

Түүнээс гадна эрүүл саруул хүн амын 10 хувьд тохиолдож болох анеризм буюу тархины судсан дээр жижиг цүлхэн байдаг. Энэ нь цусан хангамж даралтын огцом өөрчлөлтөөс шалтгаалан хагарсан байж болзошгүй. Ерөнхийдөө судас хагарах ийм үндсэн хэдэн шалтгаан байдаг. Үүний улмаас толгой өвдөх, ухаан алдах, хоёр болон нэг тал мэдээгүй болохоос гадна том судас хагарвал ү.хэлд хүргэж ч болзошгүй. Их төлөв тархины дунд хэсгийг тэжээдэг судсууд дээр энэ өвчин тохиолддог. Энэ үед хэл яриагүй, өрөөсөн тал мэдээгүй болох шинж тэмдэг илэрдэг.

Оношлогоог эдгээр шинж тэмдгээс гадна өвчтөний зовиурыг сонсч, компьютер томограф хийж болно. Ангиограмм буюу хүний тархи руу явж байгаа судсанд будагч бодис хийгээд кино зураг авч байгаа юм шиг харж болдог. Цус харвалт болсны дараа тархины энэ судсаар тэжээгдэж байсан хэсэгт ү.хжилт үүсдэг. Энэ ү.хэжсэн хэсгийн эргэн тойронд бас тодорхой хэмжээгээр цусан хангамж мууддаг. Үүнийг эмчлэхийн тулд цүлхэн дээр нь хавчуур тавих, тархинд тарсан цусыг авах зэрэг мэс заслын эмчилгээ хийдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Б.Болдсайхан: Газтай ундаанаас болж яс сийрэгжинэ гэж байхгүй

Орой хоолоо тааруулж идэх хэрэгтэй.