in ,

Орой хоолоо тааруулж идэх хэрэгтэй.

Хэтэрхий өлсөөд эвсэл орой унтахдаа хүнд хоол идчихвэл унтаж чадахгүй. Хоёрдугаарт унтахынхаа өмнө аль болох тайвшрах хэрэгтэй. Болдог бол цэвэр агаарч гарч, болохгүй бол гэртээ ном уншиж, зурагт үзэн тайван байх хэрэгтэй.

Мөн хэрүүл хийхгүй, стресстэй юм бодохгүй байж, унтахынхаа өмнө сүү, тараг, аарц ууж болно. Аль болох дулаан хөнжилтэй, таарсан дэртэй, ор дэрээ тухтай, зөв байршуулах хэрэгтэй. Ор дэрний байрлал бас нөлөөлдөг гэж ярьдаг. Тэгэхээр орныхоо байрлалыг сольж үзэх хэрэгтэй. Орой унтахын өмнө 100, 200 гр халаасан улаа дарс, эвсэл 37 гр цагаан архи уувал гүн тайван унтахад нөлөөлнө.

Ингээд болохгүй бол эмчид хандаж нойрны эм ууж болно. Хамгийн амархан унтдаг зөв эм бол люминал . Энэ эмийг орондоо орохоос 30, 40 минутын өмнө ууна. Унтах гэж их оролдох хэрэггүй.

Ямар нэг юм тоолж их стресстэж болохгүй. Хамгийн сайн арга нь орондоо ороод аль болох уйтгартай ном унших. Ингэхээр өөрийн эрхгүй нүд ядардаг. Хэрвээ энэ бүгдийг дагаад ч нойр хүрэхгүй байгаа бол нарийн мэргэжлийн сэтгэцийн эмчид хандвал надаас хамаагүй дээр, сайн зөвлөгөө өгөх байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Б.Болдсайхан: Монголчуудын ү.хлийн шалтгааны гуравт харвалт бичигддэг

Японд 9 жил амьдрахдаа дасах ёстой болсон 10+ үнэхээр гайхалтай зүйлс