in

Алмонд самар хүний биед ямар их ашиг тустай гээч..

Алмонд (бүйлс) самарыг өдөр бүр идвэл нэг л өдөр таны амийг аварч чадна гэдэгт та итгэх хэрэгтэй. Америкийн Зүрхний Холбооны явуулсан судалгаагаар огт самар хэрэглэдэггүй хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх нь их байдгийг олж мэдсэн байна. Ер нь самаруудын дундаас бүйлс буюу алмонд нь зөвхөн амттай байгаад зогсохгүй эрүүл мэндийн хувьд маш олон эерэг давуу талуудтай гэнэ.

Батга арилгана

Судалгаанаас авч үзэхэд нүүрэн дээр их хэмжээний батга гарах нь тухайн хүний цусан дахь Е витамины хэмжээ 9%-иар бага учраас шалтгаан болж байгааг тогтоосон. Ер нь арьсаа арчилхын тулд эрт дээр үеэс л алмонд самарыг хэрэглэж ирсэн түүхтэй байдаг. Бүйлс самар нь Е витамин болон антиоксидантаар маш баялаг бөгөөд энэ нь таны арьсыг эмчлэхэд чухал нөлөөг үзүүлдэг байна.

Сахарын өвчинтэй тэмцэхэд тусалдаг


Сахарын 2-р зэргийн өвчинтэй хүмүүсийн хувьд өдөр бүр алмонд буюу бүйлс самарыг идэж хэрэглэснээр тэдний цусан дахь холестеролыг бууруулж цусан дахь сахарын хэмжээг мөн адил бууруулж сахарын тэнцвэрт байдлыг хангахад тусалдаг байна.

Төрсний дараах сул арьсыг чангална


Ер нь бол дөнгөж хүүхэд төрүүлсний дараа эмэгтэй хүний биеийн арьс язардаг шүү дээ. Харин алмонд буюу бүйлсийг өдөр бүр идэв хэвшвэл энэ нь арьсны үйл ажиллагаанд сайн байгаад зогсохгүй арьсыг чангалж язралтыг арилгадаг байна.

Жирэмсэн байхдаа идвэл хүүхдийн тархинд сайн


Жирэмсэн байхдаа долоо хоногт 74 гм алмонд идээд байвал ирээдүйд мэндлэх таны хүүхдийн тархины үйл ажиллагаанд онц сайн бөгөөд таны хүүхдийн оюуны хөгжил маш гайхалтай байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Ээж маань энэ аргын тусламжтай байнга хагардаг байсан хөлийн өсгийгөө эмчилж чадсан! Одоо бол үнэхээр төгс хөлтэй болсон шүү

7 хоногт 1 удаа Папаяа жимс идвэл таны биед гарах 7 эерэг өөрчлөлтүүд