in

УтгагүйУтгагүй

Дотроосоо гэрэлтсэн, сайхан арьстай болсон 5 бүсгүйгээс та бүхэндээ хүргэх зөвлөгөө!

Reddit гэх сайтын хэрэглэгчид арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо бие биенээсээ зөвлөгөө авах, гоо сайхны бүтээгдэхүүний алдаа дутагдал, гоо сайхны туршилтын үр дүнгийн талаар хуваалцдаг. Үүнд 5 гайхамшигт өөрчлөлтийг хийсэн бүсгүйчүүд байсан бөгөөд арьс арчилгааны бүтээгдэхүүнээ өөрчилж арьсаа яаж гайхалтай болгож чадсан тухайгаа бусадтайгаа хуваалцжээ.

1. Снаттаттак гэдэг нэртэй охин 10 сарын хугацаанд өөртөө хийсэн арчилгаанийхаа талаар хуваалцжээ. Тэрбээр нүдний доорх хар хүрээ, тууралт, арьсны наранд гэмтэхээс хамгаалсан ийм арчилгааны системийг өөртөө туршиж үр дүнд хүрсэн.

Өглөө нь: энгийн усаар угаах, чийгшүүлэгч, нарнаас хамгаалах тос (SPF 50).

Орой нь: угаах хэрэгсэл, чийгшүүлэгч, бензойл хэт исэл агуулсан гель, ретинолын эмчилгээ хийх

2. Xinveigled гэсэн нэртэй хэрэглэгч “3 сарын хугацаанд хийсэн өөрчлөлтүүдээ харахад баяртай байна”

Өглөө нь: хүйтэн усаар угаах, витамин С, ретинол агуулсан эм, хөнгөн чийгшүүлэгч хэрэглэх

Орой нь: угаалгын хөөс, витамин С, ретинол агуулсан эм, шөнийн тос, Долоо хоногт 3 удаа: салицили дискүүд (Stridex-ээс).

3. Эдгээр зургийг 4 сарын зайтай дарсан.

Өглөө нь: угаахад зориулсан гель (30 секундын турш хэрэглээд дараа нь зайлна), витамин С (20%), Е витамин, исгэлэн хүчил бүхий ийлдэс, нарнаас хамгаалах тос (SPF 46).

Орой нь: угаах хэрэгсэл, шөнийн тос, арьсны эмчийн зааж өгсөн эмчилгээ, чийгшүүлэгч

4. Нүүрэн дээрх өөрчлөлтийг төдийгүй, гарын арьсыг хэрхэн арчилахыг ч мөн адил ярилцдаг. Caitykate98762002 нэр бүхий хэрэглэгч нь арьсаа хэрхэн арчилах зөвлөгөөг өөрийн хагас жилийн туршлага дээрээ үндэслэн нийтлэжээ.

Өглөө нь: гар органик саван, витамин С бүхий ийлдэс, нарнаас хамгаалах тос

Орой нь: гар органик саван, ретинол ийлдэс, биеийн чийгшүүлэгч тос

5. Баруун талд байгаа зураг нь чийгшүүлэгч хэрэглэснээс хойш үр дүнг харуулна. Хөлний арьсны нөхцөл байдлын талаар олон бүсгүйчүүд санаа зовж байсан бөгөөд арьсний эмчид хандан зөвлөгөө авч өөрт таарах зөв чийгшүүлэгч, тосыг хэрэглээрэй.

Мэдээллийн эх сурвалж: reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Таныг ой тогтоолтоо сайжруулахад туслах шилдэг 12 арга!

Мэдээд авахад илүүдэхгүй дотор эрхтэн цэвэрлэдэг жимс болон хүнсний ногоонууд!