in

Мэдээд авахад илүүдэхгүй дотор эрхтэн цэвэрлэдэг жимс болон хүнсний ногоонууд!

Эрүүл зөв хооллолтой байна гэдэг нь таны бие организм эрүүл байна гэсэн үг юм. Тиймээс бид энэ удаад хүний биеийн дотоод эд эрхтэнд эерэг нөлөөтэй хүнсний ногоо болон жимснүүдээс та бүхэнд хүргэж байна.

Далайн байцаа: Далайн байцаа нь цусны цагаан бөөм олшрох өвчнөөс сэргийлдэг.

Байцаа: Цөс болон гэдэс, ходоодыг хамгийн сайн цэвэрлэгч. Ялангуяа цэвэр байцааны шөл уух нь цөс өтгөрөхөөс сэргийлдэг.

Улаан сонгино: Ходоод гэдэс, бодисын солилцооны хямрал, амин дэм дутагдахад сарын турш хоолны өмнө сонгины шүүс юм уу, нухашийг хоолны халбагаар нэг идэх хэрэгтэй.

Өргөст хэмх: Өргөст хэмх шээсний сүвийг цэвэрлэх үүрэгтэй. Өргөст хэмхэнд агуулагдаж байгаа луувангийн эд, өргөст хэмхний хүчил зэрэг нь уушги, ходоод, элэгний хорыг гадагшлуулдаг.

Хар мөөг: Хар мөөг нь хоол боловсруулах системийн бохир зүйлийг арилгаж, цусыг тунгалагжуулна.

Алим: Алим нь хүнсний бүтээгдэхүүн гэдсэнд чулуужиж үлдэхээс сэргийлнэ.

Интоор: Гэдсэн дэх хорыг тайлах чухал нөлөөтэй. Ходоод нь хорыг маш түргэн ялгаруулан гаргадаг боловч шингээлт муудсан үедээ хорт эдийг ходоодонд үлдээж, хөөн гаргаж чаддаггүй.

Гүзээлзгэнэ: Гүзээлзгэнд олон зүйлийн органик бодис агуулагдаж байдаг тул ходоодыг дэмжиж, элэг, бөөрийг тамиржуулна.

Усан үзэм: Элэг, гэдэс, ходоодонд тусалж, цус нөхөх чадварыг нэмэгдүүлнэ.

Инжир жимс: Инжир жимс нь элгийг хамгаалах, хор тайлах, халууныг хөөж, гэдсийг зөөллөж, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. /Ихэвчлэн хатаасан хэлбэрээр худалдаалагддаг. Чацарганатай төстэй жимс/

Мэдээллийн эх сурвалж: reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Дотроосоо гэрэлтсэн, сайхан арьстай болсон 5 бүсгүйгээс та бүхэндээ хүргэх зөвлөгөө!

Таны оффис дэх амьдралыг илүү гэгээлэг шинэлэг болгох 12 гайхалтай бүтээл