Айл гэр болгоноос нэг ижил шалтгаантай зүйлээс л хамгийн эвгүй үнэрүүд гардаг гэнэ. Та гэрээ өдөр бүр цэвэрлэж байнга цэвэрхэн байлгадаг ч гэсэн танай гэрээс эвгүй үнэр салахгүй л байна уу? Хэрэв тийм бол та энэхүү зөвлөгөөг анхааралтай уншиж хэрэгжүүлээрэй.
#1 Чийгтэй хана
Нэг тийм бугшсан удсан хөгзөрсөн цаас мэт үнэр байнга үнэртээд байвал та гэрийнхээ ханыг шалгах ёстой гэсэн үг. Магадгүй мөөгөнцөртсөн байж болох юм. Эсвэл чийг татаж хана хөлөрсөн байх магадлалтай. Танай гэрийн обой чийг татаад эхэлсэн бол та дараах арга хэмжээг аваарай. Чийгтэй обой эвгүй үнэр ялгаруулахаас гадна хорт бодисыг агаарт дамжуулж байдаг.
Хэрхэн арилгах вэ :
Хэрэв ханан дахь чийгтэй хэсэг жижиг талбайтай байвал та зүгээр л саван болон ус ашиглаад цэвэрлэх боломжтой.
Харин том хэмжээтэй байвал та мэргэжлийн хүмүүст хандаж цэвэрлэгээг хийлгэх шаардлагатай. Учир нь энэ тохиолдолд зориулалтын тусгай багаж хэрэгсэл болон бодисоор л арилгах боломжтой юм.
Ер нь чийглэг байдлаас татгалзах хамгийн шилдэг арга бол байнга гэртээ агаар оруулж хуурай болон чийгшилт байдлын тэнцвэрт байдлыг хадгалах юм.
#2 Хайлсан уртасгагч болон залгуур
Гэрээс тань загасны үнэртэй ижил төстэй сонин үнэр хаанаас гэдэг нь мэдэгдэхгүй гараад байвал та залгуур болон уртасгагчнуудаа шалгшах хэрэгтэй болсон гэсэн үг. Учир нь хайлсан залгуур болон уртасгагч нь яг загастай адил үнэртэй байдаг гэнэ.
Хэрхэн арилгах вэ :
Хамгийн эхэнд таны хийх ёстой зүйл бол цахилгаанчин дуудаж яг уртасгагч муугаас болж ийм тохиолдолд хүрсэн эсэхийг сайтар нягтлан шалгах ёстой. Магадгүй цаанаасаа цахилгааны доголдол байсэныг үгүйсгэхгүй шүү дээ.
Харин үүний дараа мэдээж цахилгааны асуудлаа шийдсэн бол шинэ уртасгагч эсвэл залгуураар солиод л болоо шүү дээ.
#3 Хий буюу гааз
Хэрвээ танайх гэртээ хийн зуух ашигладаг бол хий яг л өндөг шиг үнэртэй байдаг. Хийн зуух хуучирч хий алдаж ирэх үедээ л энэ үнэрийг ялгаруулж байдаг гэсэн үг юм.
Хэрхэн арилгах вэ :
Хамгийн эхэнд та хийн зуухнуудаа бүрэн унтрааж гэрээсээ гарах хэрэгтэй. Үүний дараа хий түгээгч мэргэжлийн байгууллага руу утасдаж дуудлага өгөн гэртээ тохиргоо хийлгүүлж хий алдаж байгаа хэсгийг оношлуулж засварлах хэрэгтэй. Ингэснээр таны аюулгүй байдал болоод гэрт буй эвгүй үнэр арилах болно.
Дээрх алхамыг хийсний дараа мэдээж хамгийн энгийн үнэр арилгах арга бол бүх цонх болоод хаалгаа онгойлгож агаарын урсгалыг чөлөөлж гэрт байгаа эвгүй үнэрийг гаргах юм шүү дээ.
#4 Хивсэн дээр асгасан элдэв зүйлс
Хуучирсан үнэр гэрээс тань үнэртээд байгаа бол хамгийн эхэнд та гэртээ байгаа бүх хивс болон шалан дээрх дэвсгэрүүдээ шалгах ёстой шүү. Учир нь нүдэнд сайн харагдахгүй газар чихэр, хүүхдийн хоол, ундаа, дарс гэх мэтчилэн зүйлсийг асгаснаар тус үнэр бий болдог байна. Тиймээс энэ үед мэргэжлийн хивс цэвэрлэгээний газар дуудаж цэвэрлүүлэх нь тохиромжтой. Хэрэв талбай жижиг бол та өөрөө ч цэвэрлэж болох юм шүү дээ.
#5 Угаалтуурын шүүлтүүр
Бохир болсон аяга тавгаа угаахдаа угаалтуурыг бөглөрөхөөс сэргийлэх үүднээс шүүлтүүр тавьдаг шүү дээ. Тэр шүүлтүүр дэх бохир зүйлс дүүрснээр гэрээс эвгүй үнэр гарч эхэлдэг байна. Тиймээс 7 хоног бүр шүүлтүүрийг шалгаж цэвэрлэж угааж байх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.
Мэдээллийн эх сурвалж: reach.mn
GIPHY App Key not set. Please check settings