Бидний Кофены хэрэглээ сүүлийн жилүүдэд маш хурдацтай нэмэгдсээр байна. Үүнийгээ ч дагаад элдэв янзын мэдээллүүд их тархаж байна. Тэгвэл бид бэлтгэсэн кофены сайн ба муу ач холбогдлын талаар танд хэдэн зөвлөгөөг хүргэе.
1. Та кофе сонгохдоо импортын бус органик кофе хэрэглээрэй. Органик кофе танд сэргэг мэдрэмжийг өгөх болно.
2. Кофе их уух нь зүрхэнд хэт их ачаалал өгч, улмаар зүрх дэлсэх болон өвдөх шинж тэмдэг илэрдэг. Кофе их уудаг хүмүүсийн ихэнх нь зүрх судасны асуудалтай байдаг.
3. Какао мөн адил зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Хэт их жинтэй хүмүүс эрүүл мэндийнхээ төлөө кофе, какао зэргээс татгалзаарай.
4. Олон аяга кофе таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Харин час хийсэн ганцхан аяга кофе таныг эрч хүчээр цэнэглэж, улмаар нойрыг хулжаах болно.
5. Кофе өдрийн 14.00 цагаас хойш уух хэрэггүй. Харин өглөөний 8.00-14.00 цагийн хооронд кофе уугаарай.
6. Кофе уухдаа дээрээс нь цөцгий тос нэмэх хэрэггүй. Энэ нь таны бие дэх өөх тосыг нэмнэ. Харин та кофе уухдаа сүү дээрээс нь нэмж уувал илүү тааламжтай.
Мэдээллийн эх сурвалж: reach.mn
GIPHY App Key not set. Please check settings