in

Хааяа хаашаа ч хамаагүй аялмаар санагддаг уу тэгвэл гэрээс чинь илүү тухтай санагдуулах 10 сайхан газар

Хүмүүс дэлхий дээр үлдсэн насаа өнгөрүүлэхэд хамгийн сайхан 10 газрыг олжээ. Энд амьдрахад төсөөлж байсанаас тань хамаагүй хямд, тайван амгалан байдаг. Тиймээс одооноос хуримтлалаа үүсгэж тэтгэвэртээ гарахдаа хайртай хүнтэйгээ хамт амьдраарай.

1. Камбож

Камбож бол амьдрахаар ч тэр, аялахаар ч тэр очиход гайхалтай орон юмаа. Хамгийн гайхалтай нь энд багахан цалинтай байсан ч санаа зовох зүйлгүй амьдар ч болдог. 5 доллараар загасчины шинэхэн барьсан амттай загасийг бэлдүүлээд идэж болдог бөгөөд ихэнх далайн хоол 1-2 долларын хооронд байдаг.

2. Вьетнам

Вьетнамын зүүн өмнөд хэсэг нь маш алдартай бөгөөд 11000 га талбайн нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Азид байрлах хамгийн сайхан газруудын нэг ч гэж яригддаг. Мөн жуулчидад харьцангуй эрх чөлөөтэй байдлыг олгодогоороо алдартай бөгөөд амьдрах сарын өртөг дундажаар 150-200 долларт багтдаг.

3. Лаос

Лаос нь уул усны сайхнаараа маш алдартай бөгөөд буддын сүм хийд, кафе бар зэрэг нь жуулчидын хамгийн их үйлчлүүдэг газар юм. Өдөрт ойролцоогоор 9-20 долларл зарцуулдаг. Хоолны үнэ 1-5 долларт багтдаг бөгөөд дугуйны түрээс 10 доллар байдаг гэнэ.

4. Тайланд

Жуулчдын дунд хамгийн их алдартай улс бол яах аргагүй Тайланд бөгөөд Азийн бусад орнуудаас харьцангуй хямд зардалтай байдаг. Байрны сарын түрээс 160-320 доллар байдаг бөгөөд, 1 доллараар гудамжны хоол идэж, мопедийг 63-80 доллараар түрээслэх боломжтой.

5. Энэтхэг

Энэтхэг архитектур, шашны зан үйл, байгалийн шинж чанараараа алдартай бөгөөд хүн ам шигүү суурьшсан энэ улсад бага төсөвөөр сайхан амьдрах боломжтой. Энд байр түрээслэхээр шийдсэн бол үнэ нь сарын 100-110 доллар байдаг. Хамгийн хямд нь амтат халуун ногоотой хоол байдаг бөгөөд 60 орчим цент,ердийн хоолнууд 1-2 доллар орчим үнэтэй байдаг.

6. Непал

Непал нь Азидаа оюун санааны төв гэдгээрээ алдартай. Бас тйим ч мөнгөтэй хүмүүс байдаггүй. Өдөрт 1 доллараар энд сайн идэж болно. Катманду дахь нэг өрөө байрны үнэ өдрийн 1-2 долларын үнэтэй байх бол орон нутгийн тээврийн явах зардал ердөө 20 цент.

7. Хятад

Хятад үзэсгэлэнт тосгонууд, хүн ам ихтэй. Газар нутаг асар том хэдий ч аялах нь харьцангуй хямд байдаг. Хаанаас ч такси барихад ойролцоогоор 1 доллар болдог. Та үнэхээр 2 доллараас бага үнээр маш сайн олж чадна.

8. Болгар

Болгарын хувьд энэ жагсаалтад дурдсан бусад орнуудаас харьцангуй үнэ өндөр байдаг. Гэхдээ Европын бусад оронтой харьцуулахад адилхан үйлчилгээ мэдрэмж авах ч, арай бага төсөв шаардлагатай. Болгарын зарим хэсэг нь Франц шиг харагддаг. Энд архи уух нь ердөө 80 цент, байр түрээслэхэд ердөө 200 доллар болно.

9. Гондурас

Гондурас бол одоогийн байдлаар дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй жуучидыг татдаг газар юм. Яагаад гэдгийг ойлгох нь тийм ч хэцүү биш – хямдхан, үзэсгэлэнтэй, хөгжилтэй, романтик бөгөөд таны шүлсийн гойжуулах амтат хоол энд байдаг. Гайхамшигтай үндэснийх нь хоол ердөө 3 долларын үнэтэй.Та зүгээр л үүргэвчтэйгээ ирээд тухтай амьдрахад шаардлагатай бүх зүйлийг худалдаж авах боломжтой.

10. Албани

Үүнийг цөөн хүн мэддэг. Гэхдээ Албани улсын өмнөд хэсэг нь үнэхээр нам гүм бөгөөд амьдрах сайхан газар юм. Уур амьсгал нь үнэхээр сайхан тааламжтай байдаг бөгөөд нутгийн хоол үнэхээр амттай. Гэхдээ энэ бүсийн бусад газраас ялгаатай нь Албани бол маш хямд өртөгтэй юм. Ундаа нь ердөө 90 центийн үнэтэй, загасны махтай гайхалтай хоолнууд 6 долларын үнэтэй, орон сууцны түрээс сард 100-120 долларын үнэтэй.

Мэдээллийн эх сурвалж: reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Аав ээжүүдийн хүүхдээ зөрүүд, ааштай болгоход хүргэдэг 7 алдаа!

Эдгээр 10 зуршилыг хэвшил болговол Бүсгүй та нүүр будалтгүй ч сайхан харагдах болно!