in

ДажгүйДажгүй УтгагүйУтгагүй

Эдгээр 10 зуршилыг хэвшил болговол Бүсгүй та нүүр будалтгүй ч сайхан харагдах болно!

Өдөр бүр нүүр будал хийх нь өөртөө сэтгэл хангалуун, итгэлтэй болгож чаддаг ч заримдаа их уйтгартай, цаг хугацаа их шаардагддаг. Ямар ч бүсгүй хүн байгалийн дүр төрхөөрөө хэний ч өмнө бардам байж болдог. Энэ нь цаг хугацаа болон олон зүйлд ашигтай бөгөөд үүний тулд та зүгээр л дараах 10 зуршилыг амьдралдаа хэвшил болгох хэрэгтэй.

Дэрний уутаа торгон материал сонго

Та унтаж байхдаа ч гадаад төрхөө сайжруулах боломжтой. Дэрний уутаа торгон материалтайг сонгохыг хичээ. Энэ нь таны арьс, үсэнд үрэлт багатай тул гэмтэл, цочролоос сэргийлдэг. Үүний дүнд таны арьс, үсийг цэвэр байлгахаас гадна хуурайшихаас сэргийлдэг. Харин эсрэгээр, хөвөн даавуун нь таны байгалийн тосыг шингээж аван, хуурайшилт, үрэлт өгч үрчлээтэх боломжтой.

Сацилийн хүчил хэрэглэ

Арьсны үхсэн эсүүд таны арьсны нүхийг бөглөж улмаар батга, улайлт, толбо үүсгэдэг. Салицилийн хүчил нь арьс болон нүхний бохирдолыг хоёуланг нь гуужуулж, эсийн эргэлтийг сайжруулж арьсыг шинэчилж өгдөг. Арьсан дээрээ хүчил хэрэглэх санаа нь аймшигтай санагдаж магадгүй ч та үүний тунг нь тааруулж ашиглах хэрэгтэй. Зөв зохистой хэрэглэвэл арьсанд цочрол өгөхгүй. Та зүгээр л өөрийн ашигладаг тоник, маск болон цэвэрлэгчээ сонгохдоо салицилийн хүчил 0.5% -аас 2% орчим агууламжтай бүтээгдэхүүнийг олоорой.

Нүүрэндээ тогтмол массаж хийх

Хэрэв та арьсныхаа бат бөх байдлыг нэмэгдүүлэхийг хүсч байвал нүүрэндээ гүнзгий өдөөгч хөдөлгөөнийг хий. Эмзэг мэдрэмтгий арьсанд хөнгөн хийх хэрэгтэй. Сайн массаж хийвэл хорт бодис, илүүдэл бохирдолыг зайлуулахад тусалдаг. Та мөн бодит дасгал хийснээр арьсныхаа гадаад төрхөд туслах болно.

Хөмсөгөө үргэлж засч бай

Хөмсөгөө янз бүрээр өөрчлөх арга байдаг бөгөөд та өөрт тохирсон хэв маягийг олох хүртэл янз бүрийн дүр төрхөөр туршилт хийж болно. Гэхдээ хөмсөг шивүүлэх нь тийм ч сайхан сонголт биш гэдгийг сана. Зөвхөн хайч эсвэл вакс ашиглаад үзээрэй. Анхлан суралцагч болон өөрт тохирсон хэв маягаа олоогүй бол хайчыг сонгох нь илүү үр дүнтэй байдаг.

Сормуусандаа касторын тос ашигла

Судалгаанаас үзэхэд касторын тос нь үсийг ургуулж гялалзсан харагдуулахад тусалдаг тул үүнийг ашиглан сормуусаа байглаар нь хамгийн сайхан харагдуулах боломжтой. Та зүгээр л орой болгон үүнийг хэрэглээд хэвшил болгочих. Энэ нь таны сормуусыг илүү урт, өтгөн, гялтгар харагдуулна.

Арьсандаа шим тэжээлийг хангалттай өгөх ийлдэс хэрэглэ

Арьсыг эрүүл байлгахын тулд та үрчлээ, сэвхний эсрэг эсвэл өнгө сэргээх ийлдсийг түрхэж болно. Таны хувьд юу хэрэгтэй талаар бодож түүнд чинь туслаж чадах идэвхтэй найрлагыг олохын тулд дэлгүүр хэсээрэй. Энэ нь өдөр бүр нүүрний маск тавьж хүлээхийн оронд, маш бага хүчин чармайлт гаргаж, арьсанд тэжээллэг эмчилгээ өгөхөд туслах болно.

Нимбэгтэй ус уух

Арьсыг эрүүл, гоё сайхан байлгах олон аргууд байдаг. Судалгаагаар өндөр настай эмэгтэйчүүд С витамин ууснаар арьсыг гэрэлтүүлж, хар хүрээ, толбо, улайлтыг багасгах боломжтой гэж гарсан байна. Өдөр тутмын витамин С-ийг авахад хялбар болгохын тулд шинэхэн нимбэгтэй бүлээн ус ууж хэвшээрэй.

Нарны тос үргэлж хэрэглэ! Бүр үргэлж шүү

Нарнаас хамгаалах тос нь арьсыг түлэх, хуулрах болон нөсөө толбо үүсэхээс хамгаалдаг болохыг та мэддэг шүү дээ. Энэ нь эрт дээр үеийн хөгшрөлтийн шинж тэмдгүүдээс урьдчилан сэргийлж, нүүрний арьсыг толигор болгож, арьсыг кератин гэх мэт чухал уургаар тэжээж, өөгүй, эрүүл харагдуулдаг. Мөн арьсны хорт хавдрын эрсдлийг бууруулж чаддаг. Гадаа нарны хүйтэн байсан ч хортой хэт ягаан туяа байдаггүй гэсэн үг биш шүү дээ… үнэндээ дэлхий өвлийн улиралд нартай хамгийн ойр байдаг ба цас нь хэт ягаан туяаны цацрагийн нөлөөг хоёр дахин нэмэгдүүлдэг байна.

Цусны эргэлтийг сайжруул

Цусны эргэлт сайн байх нь таны арьсыг залуу, эрүүл байлгахад тусална. Үүний тулд та цус төлжүүлэх хүнс хэрэглэж, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Зөвхөн царай зүс гэлтгүй хувцас хэрэглэлдээ ч анхаарах хэрэгтэй

Хамгийн сайхан харагдахад хүн бүр өөр өөрийн гэсэн хэв маягтай байдаг гэдгийг санаарай. Хамгийн чухал зүйл бол танд хамгийн сайн тохирох зүйлийг олж, хаана ч хэзээ ч эдгээр хэв маягийг хэвээр хадгалахад хүчин чармайлт гаргах явдал юм.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хааяа хаашаа ч хамаагүй аялмаар санагддаг уу тэгвэл гэрээс чинь илүү тухтай санагдуулах 10 сайхан газар

Хэтрүүлэн хэрэглэвэл БӨӨРӨНД маш муу 7 хүнсний бүтээгдэхүүн!