in

Бидний үргэлж буруу хийдэг эрүүл ахуйн 6 алдаа. Яг одооноос үүнийг зогсоох хэрэгтэй!

Бидний өдөр тутамдаа хийгээд хэвшсэн зарим үйлдлүүд өөрсдийгөө болоод хайртай дотныхоо хүмүүсийг үргэлж хордуулж байдаг талаар бид тэр бүр сайн мэддэггүй. Тийм ч учраас манай сайтын хамт олон энэ удаад бидний үргэлж буруу хийдэг эрүүл ахуйн 6 алдааг та бүхэнд хүргэж байна.

#1 Хэтэрхий ойр ойрхон усанд орох

Хэдийгээр танд хачин сонсогдож байж магадгүй ч өдөр болгон усанд орох нь буруу юм. Яагаад гэвэл өдөр бүр усанд орсноор арьс хурдан хөгширч арьсанд байх ёстой ашигтай зарим бактериуд устдаг байна. Тиймээс байнга өдөр болгон усанд оролгүй нэг ороод нэг өнжөөд орвол илүү дээр юм шүү.

#2 Гараа байнга угаадаггүй

Ер нь л хүмүүс бид гарыг зөвхөн бохирдсон үед л угаадаг болохоос биш байнга угаадаггүй шүү дээ. Нүдэнд харагдахгүй байгаа ч нүдэнд үл үзэгдэх бактер бидний гарт их хэмжээгээр байж л байдаг. Тиймээс ямар нэгэн зүйл хийсний дараа үргэлж гараа угааж байх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Тэр ч бүү хэл нойл орохынхоо өмнө ч гэсэн гараа угаах ёстой шүү.

#3 00-н усыг татахдаа хуруугаа ашиглах нь буруу

Гэрт ахуйн нөхцөлд бактер дамжих хамгийн түгээмэл зүйл бол хаалганы бариул болон нойлын суултуурын ус татах хэсэг байдаг. Хүмүүс бид ихэчвлэн хурууныхаа өндгөөр ус татдаг бөгөөд энэ нь маш буруу юм. Тиймээс дээрх зурагт харуулсан шиг усаа татаж хэвших хэрэгтэй.

#4 Бид дэрээ удаан хугацаанд угаалгүй ашигладаг

Хүмүүс дэрээ удаан хугацаанд угаалгүй ашигладаг шүү дээ. Гэвч энэ бол маш буруу бөгөөд ариун цэвэр болон эрүүл ахуйн талаасаа болохгүй юм. Учир нь дэрэнд маш олон төрлийн нян бактер үржиж үүрэлдэг бөгөөд таныг дэрлээд унтаж байхад шөнөжин таны дээгүүр тэдгээр нян бактер явна гээд та төсөөлөөд үздээ.

#5 Гэрийн тэжээмэл амьтантай хамт унтдаг

Энэ ч гэсэн маш буруу зүйл бөгөөд зөвхөн амьтанд байх ёстой ихэнх бактериуд нь хүнд маш хортой байдаг. Харин хайртай тэжээмэл амьтадаа хамт орондоо оруулж унтсанаар тэдэнд байдаг бактериуд танд халдах өндөр эрсдэлтэй юм.

#6 Нүүрээ савангаар угаадаг

Хэдийгээр хүмүүс өглөө болон оройн цагаар нүүрээ савандаж угаавал цэвэр байна гэж боддог ч яг үнэндээ нүүр гарны саванг хийхэд цөөнгүй тооны химийн бодис оруулж хийдэг. Тиймээс өдөрт 2 удаа нүүрээ савандаж угаах нь тийм ч зөв сонголт биш юм. Харин байгалийн гаралтай бүтээгдэхүүн эсвэл бүлээн усаар зөөлөн массажлан угаавал илүү үр дүнтэй.

Мэдээллийн эх сурвалж : www.Reach.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

GIPHY App Key not set. Please check settings

Хэтрүүлэн хэрэглэвэл БӨӨРӨНД маш муу 7 хүнсний бүтээгдэхүүн!

Алдартай 5 брендийн ОРИГ хувцасыг ХУУРАМЧААС нь ялгах хялбар зөвлөгөө!